/ / НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “СЭРЭМЖЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “СЭРЭМЖЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА

Хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “СЭРЭМЖЛҮҮЛЬЕ” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
- Цагдаагийн газар, Аймгийн Прокурорын газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Зөв чигийн зөвлөхүүд, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон төрийн байгууллага, ЕБСургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй иргэд хамрагдав.
Зөвлөгөөнд:
-Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Болортуяа “Насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал”,
- Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн П.Баттуяа “Өсвөр үеийн хүүхдүүдийн өвчлөлийн нөхцөл байдал”,
-Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан “ Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийн хэрэгжилт, хамгааллын үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”,
-Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Байгалмаа “ Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, тулгамдаж буй асуудал”,
- Зөв чигийн зөвлөхүүд, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн хуульч Ч.Эрдэнэбат “ Насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь “,
- Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Болорбат “ Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”,
-Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул ”Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлт, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.
Мөн эцэг эхийн төлөөллөөс 4 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох албан тушаалтнууд хариулт өгч ажилласан байна.
Энэ үеэр Цагдаагийн газартай хамтран үр дүнтэй ажиллаж буй Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэрлэн сумын 11 дүгээр багийн засаг дарга, Г.Оюунтуяа, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганчимэг нарт Цагдаагийн газрын “Талархал” гардууллаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн найрал дууны сурагчид ”Хүүхэд бид бүхэн дуулж байна” ая дуу өргөж, “Уриалга” танилцуулснаар өндөрлөв.
ХҮҮХЭД БҮХЭНД АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна