/ / ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХУРАНДАА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХУРАНДАА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соёл, соён гэгээрүүлэх ажил /код-940/ журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа “ХУРАНДАА” цолтой алба хаагч нарт “Хурандаа” цол бий болсоны 85 жилийн ойн хүрээнд хүндэтгэл үзүүлэх, ахмад буурлуудын алдар гавъяаг алдаршуулах, Цагдаагийн газрын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хурандаа цолтнуудыг жагсаж хүлээн авч, Газрын тугийн дор хүндэтгэлийн жагсаалаар алхаж хүндэтгэл үзүүлж, нийт алба хаагчдад “Хурандаа” цолтнуудын талаар мэдээлэл хийж танилцуулан, хүрэлцэн ирсэн “Хурандаа” цолтнуудаас ажлын туршлага, арга барил, сургамжит зөвлөмжөө хэлж мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн хүндэтгэлийн танхимд Цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, “Монгол генерал” баримтат киног үзэж сонирхуулж, Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Э.Болдбаатар нь хурандаа нарт ахмадын хорооны үйл ажиллагаа болон цагдаагийн газрын музейг танилцуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уригдан оролцож, хурандаа нарт хүндэтгэл үзүүлж, аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн “Хэрлэн” хамтлаг, цагдаагийн газрын алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зураг, гарын бэлгийг “хурандаа” цолтнуудад гардуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд: Цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Хүдэрчулуун
ОБГ-ын бэлтгэл хурандаа Ц.Батсуурь
ОБГ-ын бэлтгэл хурандаа Д.Ганболд
ШШГА-ны бэлтгэл хурандаа Т.Энхболд
Цэргийн штабын дарга асан, бэлтгэл хурандаа Ж.Сүхбаатар
Хилийн цэргийн бэлтгэл хурандаа, НАХЯ-ны орлогч сайд асан А.Дашням
Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Болдбаатар
Хилийн 0275 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга
Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг
Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат
ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах
ТЕГ-ын Дорнод аймаг дахь газрын дарга, хурандаа Б.Бямбаа нарын 13 “хурандаа” цолтон оролцлоо.
Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм “ХУРАНДАА” нартаа 85 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна