/ / “УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨГ” ДУУГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮҮХЭД БАГАЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

“УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨГ” ДУУГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮҮХЭД БАГАЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс насанд хүрээгүй хүнийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх “Сэрэмжлүүлье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг бэлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн “УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨГ” дууг тус Цагдаагийн газраас Хэрлэн сумын сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачуудад сурталчлах ажлыг зохион явуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн дээр “УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨГ” дууг дуулж, бусдад сурталчилсан байна.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг цэцэрлэгийн насны хүүхэд багачууддаа уг дууг зааж өгч, арга хэмжээнд нэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна