/ / "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг, эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан загалмайн хороо, авто сургуулиудтай хамтран “Зөвийг хэвшүүлье” уриан дор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2022” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 8 баг тамирчид оролцон, хурд хүч авахаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
“Тэргүүн байр”-нд 10 дугаар цэцэрлэг, “Дэд байр”-нд 2 дугаар цэцэрлэг, “Гутгаар байр”-нд 4 дүгээр цэцэрлэг, тэмцээний ”Уран зохицуулагч”-аар 10 дугаар цэцэрлэгийн н.Уудам тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт цэцэрлэгийн багш, баг хамт олонд талархал илэрхийлье.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна