/ / "ХАМТАРСАН БАГААРАА ХАМГААЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ, СУРАЛЦАЯ" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ХАМТАРСАН БАГААРАА ХАМГААЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ, СУРАЛЦАЯ" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хамтарсан багийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөн"-ийг угтан "ХАМТАРСАН БАГААРАА ХАМГААЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ, СУРАЛЦАЯ" зөвлөгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
- Зөвлөгөөнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны тэргүүн Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Хэрлэн сумын 11 багийн хамтарсан баг, хэсгийн байцаагч, 12 сумын хэсгийн төлөөлөгч, мөрдөгч, холбогдох газар, хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд оролцлоо.
- Урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ийн ИНЗ-ийн гишүүн Д.Ундраа хүрэлцэн ирж, зөвлөгөөнд оролцож буй хамтарсан багуудын хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллах, хамтын ажиллагааны уялдаа холбооны ач холбогдолын талаар сургалт, мэдээлэл хийсэн байна.
Мөн зөвлөгөөний үйл ажиллагаанд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд бөгөөд Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн дэд тэргүүн А.Ариунзаяа цахимаар МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлж, ХНХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, шинээр батлагдсан журам, стандарт, хүүхэд хамгааллын зардлын санхүүжилт, хамтарсан багийн гишүүдийн урамшуулал, НАМС программ, эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна