/ / “КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ” БУЮУ ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО.

“КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ” БУЮУ ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО.

Дорнод аймгийн 2022 оны аварга шалгаруулах “Классик пауэрлифтинг” буюу хүчний 3 төрөлт тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, тус Цагдаагийн газрын баг тамирчид амжилт гарган оролцлоо.
-Классик пауэрлифтингийн -83кг жинд тус Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Энхтөр “Суулт”-ын төрөлд мөнгөн медаль, “Нуруу таталт”-ын төрөлд мөнгөн медаль, “Цээж шахалт”-ын төрөлд мөнгөн медаль,
-74кг жинд Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч н.Шинэцогт “Цээж шахалт”-ын төрөлд мөнгөн медаль,
-93кг жинд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтангэрэл “Цээж шахалт”-ын төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Амжилт гарган оролцсон алба хаагч нартаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна