/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ТЭРГҮҮЛЖ БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ТЭРГҮҮЛЖ БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

Биеийн тамир, спорын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгож, иргэдийн дасгал хөдөлгөөн хийх эрчмийг нэмэгдүүлж, зөв дадлыг бий болгохоор Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны арга хэмжээ Дорнод аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд амжилттай зохион явагдаж, өндөрлөлөө.
Тус аяны хаалтын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын талбай дээр 2022 оны 05 сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, цагдаагийн хурандаа Т.Ганзориг даргатай Цагдаагийн газрын хамт олон төрийн байгууллагуудыг манлайлан “ТЭРГҮҮН БАЙР”-т шалгарч, "БАТЛАМЖ" гардан авлаа.
Аяныг дэмжин эртэч иргэн, эртэч нийгмийг бүрдүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна