/ / “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

“ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Тус Цагдаагийн газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Мөрөөдлийн ордон” тоглоомын төв дээр зохион явууллаа.

Арга хэмжээг нээж, дарга цагдаагийн хурандаа Т.Ганзориг ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа хандан, баярын мэндчилгээ хүргэж, “Шинэ суваг” телевизийн “Хүүхдийн цаг” хөтөлбөрийн хүүхдүүд урлагийн хэсэгчилсэн тоглолт сонирхуулсан байна. Мөн хүрэлцэн ирсэн хүүхдүүдийг Цайллагын танхимд амттангаар дайлж, гарын бэлэг гардууллаа.

Арга хэмжээний үеэр хүүхэд, багачуудын дунд “Биднийг хамгаалах цагдаа” сэдвээр уран зураг, “Цагдаа миний бахархал” сэдвээр зохион бичлэг болон шүлгийн уралдаан тэмцээн зохион явагдаж, 1,2 дугаар байранд шалгарсан хүүхдүүдийг “Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. Мөн урлаг, спортоороо бусдыгаа манлайлж буй алба хаагчдын хүүхдүүдээс 3 хүүхэд Монголын хүүхдийн ордны “Эрдэн алтан” медаль, 4 хүүхэд “Эрдэм мөнгөн” медалиар тус тус шагнагдсан байна.

Уралдаан тэмцээнд идэвхтэй хамрагдсан болон цахимаар шүлгээ уншиж ирүүлсэн хүүхэд багачууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлаганд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна