/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойн баяр, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэрэгт алба хааж байсан ахмад буурлууд болон одоо ажиллаж буй алба хаагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
-Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт медаль”-аар Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батжаргал, Дотоодын цэргийн тусгай салбарын харуулын дарга, ахмад Х.Баатартулга, ахмад ажилтан, бэлтгэл цагдаагийн ахлах дэслэгч Н.Баатарсүрэн,
-“Ардын хувьсгалын 100” жилийн ойн медалиар Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ш.Энхбаяр нарын 7 алба хаагч, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Ц.Хүдэрчулуун, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа П.Энхболд нарын 23 ахмад ажилтан,
-“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа М.Энхтөр,
- “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Энхболд, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Отгонбат, ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэх хурандаа Ц.Хүдэрчулуун,
- Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Болорбаяр, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Өнөрхүү,
- Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Эрхэмсайхан, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Гансүх нарын 4 алба хаагч,
-“Цагдаагийн албаны төлөө” I зэргийн медалиар Баян-Уул сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Пүрэвдорж, Чулуунхороот сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүхбаатар,
-“Цагдаагийн албаны төлөө” II зэргийн медалиар Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад У.Очир-Эрдэнэ, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр нарын 7 алба хаагч,
-“Цагдаагийн албаны төлөө” III зэргийн медалиар Чойбалсан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Мөнхсоёмбо нарын 11 алба хаагч,
-Батлан хамгаалахын яамны “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Т.Батболд,
- “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн хошууч Г.Мөнхтуяа,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Дурсгал”-ын тэмдгээр Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салбарын харуулын дарга, ахмад Х.Баатартулга,
- Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын “Албаны төлөө-III” зэргийн медаль-аар олон нийтийн цагдаа, Д.Батбаяр,
- Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Захиргааны удирдлагын тасгийн үйлчлэгч Б.Оюунтуяа нарын 3 алба хаагч,
- Аймгийн засаг даргын “Жуух бичиг”-ээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Лхагватөмөр,
-Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Болортуяа, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Сүххуяг нарын 26 алба хаагч, 14 ахмад ажилтан нар тус тус шагнагдлаа.
Мөн үеэр Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 75 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журам”-ийн 2 хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Цагдаагийн тангараг анх болон давтан өргөх ёслол” /код 905/-ийн удирдлага болгон “Цагдаагийн тангараг өргөх” ёслолын арга хэмжээ явагдлаа.
Ёслолын арга хэмжээнд Цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байгаа цагдаагийн дэд ахлагч Б.Нямдорж, шинээр ахлагч бүрэлдэхүүнд орсон цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэтуяа нарын алба хаагч нар оролцож тангараг өргөлөө.
Төрийн дээд шагнал, Цагдаагийн ерөнхий газар, бусад байгууллагын шагналаар шагнагдсан ахмад ажилтан, алба хаагч нар болон тангараг өргөсөн алба хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа, офицер, ахлагч, ахмадууд, та бүхэндээ Монголын Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойн баяр, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Төр түвшин, түмэн олон маань амар тайван байж, Монгол төрийн минь Цагдаагийн сүр хүч, сүлд хийморь нь цагаан шонхор шигээ өөдөө өнө мөнх мандан бадрах болтугай.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна