/ / СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Их дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2022-2033 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан сурагч, хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион явуулж эхэллээ.

 Арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага нийт 50 байгууллагын 72 багш ажилтан нарыг хамруулсан цахим хурлыг зохион байгууллаа.

           Цахим хурлаар Замын тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хийж,2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор цаашид насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нарт үүрэг, ажлыг чиглэл өгсөн байна.

           Хурлын төгсгөлд сургууль, цэцэрлэгийн удирдлага нараас тулгамдаж буй асуудлын талаар санал, хүсэлтийг хүлээн авч, хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна