/ / “ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас "#Хандлага_дор_хүндлэл_оршино” нөлөөллийн аяны хүрээнд харилцаа, хандлагаа өөрчлөхөд чиглэсэн "#Инээмсэглэлийн_өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд өглөө ажилдаа ирж буй алба хаагч нартай ёсолж хүндлэн, эерэг сайхан үгсээр мэндчилэн угтаж, амин дэм, витамин тараасан байна.
Мөн нийт алба хаагч нарт смайл тарааж, өөрт хамгийн эерэг мэдрэмж төрүүлдэг, бусдад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг алба хаагчдад бэлэглэх арга хэмжээг зохиож, “Хамгийн эелдэг алба хаагч”-ийг шалгаруулж, урамшууллаа.
“Хүн байнга инээмсэглэж явах нь оюуны үйл ажиллагааг сэргээдэг.”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна