/ / “АЛБАНЫ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“АЛБАНЫ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Цагдаагийн газраас “АЛБАНЫ СУРГАЛТЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-г зохион байгуулж, бие бүрэлдэхүүн хамрагдлаа.
Албаны сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Хэрлэн “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр, Аймгийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхмаа “Зөв зохистой хоололт” сэдвээр, Бүсийн Оношлогоо эмчилгээний төв Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл “Хувь хүний эрүүл мэнд” сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион явуулав.
Мөн “Бие бялдар, бэлтгэлжилтийн албаны сургалтын нээлтийн арга хэмжээ”-г Аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж, Цагдаагийн газрын даргаас хамт олноо төлөөлөн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож ирсэн алба хаагч, тамирчиддаа алдаршуулж, шагнаж урамшуулсан юм.
Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан очир” тэмдэгээр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан медаль” тэмдэгээр мэдээлэл судалгааний мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Ядамжав, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг нар тус тус шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна