/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газрын удирдах алба хаагчдын манлайлал, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийж, зөрчил дутагдлыг засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр бие бүрэлдэхүүнийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутад албаны бэлэн байдлыг шалгаж, жагсаалыг үзлэг, бэлтгэл сургуулилтыг хийж, нэгдсэн сургалт, сахилгын зөвлөгөөнийг эхлүүлж, 163 алба хаагч хамрагдав.
Сахилгын зөвлөгөөнөөр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батжаргал 2022 оны 3 дугаар улирлын байдлаар алба хаагчдын сахилга хариуцлагын нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн байна.
Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнээс “Сахилга ёс зүйг сайжруулахад анхаарах асуудал” сэдвээр санал асуулга авч, нэгдсэн сургалт зөвлөгөөн хэрхэн явагдаж буй талаарх алба хаагчдаас санал шүүмжлэлийг сонсож ажиллав.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг алба хаагчдын ажлын үр дүн, сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр “Зөвлөмж, ажлын чиглэл” өгч, сахилга, ёс зүйн зөрчил гаргаад байгаа шударга, зарчимч шаардлага сул, удирдлагын манлайлал хангалтгүй, хамт олны сахилга, ёс зүйг сайжруулах талаар онцгой анхаарч, алба хаагч нэг бүртэйгээ тулж, үр дүнтэй ажил зохион явуулаагүй 5 тасгийн дарга нарт “Албан мэдэгдэл”-ийг, удаа дараа сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад дутагдалдаа дүгнэлт хийж, хамт олны ололт амжилт, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй байхыг 3 алба хаагч нарт сануулж, “Албан шаардлага”, сахилга, ёс зүйн байдалд идэвх санаачлага гарган хамт олноо хошуучлан ажилласан 2 алба хаагч, хамт олноос нь зөрчил дутагдал заагдаагүй 1 тасгийн дарга нарт “Талархал” гардууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийн хэрэгжилтийг бүрэн хангаж, жилийн эцэст сахилга хариуцлага, алба хаагчдаас албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, олон нийтийн анхаарлыг татсан сахилга ёс зүйн ноцтой зөрчил дутагдал гаргахгүй байж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эвсэг хамт олон болох УРИАЛГА дэвшүүлж, бие бүрэлдэхүүн ая дуугаар түрлэг өргөн зөвлөгөөнийг өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна