/ / МАЛЧДЫН БҮЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

МАЛЧДЫН БҮЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Улсын хэмжээнд зохион явуулж буй "Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, малыг эзэнжүүлж, хариулгатай болгох, хөршийн холбоог идэвхжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын сум дундын цагдаагийн тасгаас Хөлөнбуйр сумын 1-р багийн малчдыг хамруулсан "Өлзийт", "Баянхан" малчдын бүлэг шинээр байгуулах арга хэмжээг зохион явууллаа.
Арга хэмжээний үеэр тус тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхөлөг “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж, малчидтай санал бодлоо солилцож, бүлгийн гишүүдэд хантааз, дуран, гар чийдэн зэрэг хэрэгслийг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна