/ / "ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ АГЕНТЛАГ"-ААР ШАЛГАРЛАА

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ АГЕНТЛАГ"-ААР ШАЛГАРЛАА

Төрийн албаны тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлан хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэн манлайлан ажилласнаар тус Цагдаагийн газар “Төрийн албан хаагчдын сургалт хөгжил, нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч агентлаг”-аар шалгарлаа.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Дорнод аймгийн Цагдаагийн газар сүүлийн 4 жил дараалан “ТЭРГҮҮН БАЙР”-т шалгаран энэхүү хүндтэй шагналыг хүртээд байна.
Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж буй Хамт олондоо баяр хүргэж, амжилтаа бататгаж, амар тайван амьдралын төлөө, улам сайн сайхан нийгмийг цогцлоож, бүтээхийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна