/ / АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 933/ журмын дагуу тус цагдаагийн байгууллагын алба хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэн, цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Энхтөр, цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлах ахлагч Б.Батжаргал, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтулга, үйлчлэгч Б.Оюунтуяа нарт “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ”- ёслолын арга хэмжээ зохион байгуулалаа.
- Арга хэмжээ удирдамж, хөтөлбөрийн дагуу алба хаагчдын залуу нас, ажиллах үеийн түүх өгүүлсэн зургийн цомгийг үзэж, сонирхолтой дурсамж яриа өрнүүлэн, төгсгөлд нь тасаг, хамт олноос дурсгалын зүйл гардуулан өглөө.
- Цагдаагийн алба хаагчийн амьдралаас энгийн амьдрал руу шилжиж буй алба хаагч нартаа цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна