/ / “ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ”-ЫГ АЛБА ХААГЧ НАРТ СУРТАЛЧИЛЛАА.

“ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ”-ЫГ АЛБА ХААГЧ НАРТ СУРТАЛЧИЛЛАА.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгууллагдсаны түүхт 89 жилийн ойг тохиолдуулан тус Цагдаагийн газраас алба хаагч нарт албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Эрүүгийн цагдаагийн албаны түүхэн замнал” нэвтрүүлэг, мэдээллийг сонирхууллаа.
Эрүүгийн цагдаагийн алба нь Цагдаагийн байгууллага болон Мөрдөх албадын тэргүүнд явж, Монгол төрийн нүд чих болж, үе үеийн шилдэг эрүүгийн мөрдөгчдийг төрүүлсэн бахархалтай алба билээ.
Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, алба хаагч, тэдний үйл хэргийг түүчээлэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаа эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олонд баяр хүргэж, ажил үйлс нь амжлт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Монголын Цагдаагийн үйлс гэгээн, мөр цагаан, нэр ариун байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна