/ / "БИД НЭГ ГЭР БҮЛ" АЯНЫ ХҮРЭЭНД “ТЭЭР ЖИЛ” КОНЦЕРТЫН ДУУЧДЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛЛАА.

"БИД НЭГ ГЭР БҮЛ" АЯНЫ ХҮРЭЭНД “ТЭЭР ЖИЛ” КОНЦЕРТЫН ДУУЧДЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛЛАА.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/ хэрэгжилтийг хангах, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Тэмдэглэлт өдөр"-ийг угтаж, Цагдаагийн газрын хэмжээнд сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, урлаг спортын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулж байгаа "Бид нэг гэр бүл" 30 хоногийн аяныг зохион байгуулж эхэллээ.
Арга хэмжээний хүрээнд "Харш" хамтлагийн гоцлол дуучин СТА Б.Баярт, “Цэцэг” хамтлагийн гоцлол дуучин СТА Ч.Батболд, “Номин” хамтлагийн гоцлол дуучин СТА П.Лхагва, “Хонх” хамтлагийн гоцлол дуучин СТА Н.Энхбаяр, “Титэм” хамтлагийн гоцлол дуучин СТА Д.Отгонбаатар нарын дуучдыг урьж оролцууллаа.
Хүрэлцэн ирсэн зочид алба хаагч нарт хандан цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ харилцаа хандлага, ёс зүйг эрхэмлэх зүйлийн талаар санаа бодлоо илэрхийлж, зөвлөмж өгч, харилцан ярилцсан юм.
Дуучид алба хаагч нарт зориулж хит болж байсан дуунуудаар ая дууны “МЭНДЧИЛГЭЭ” дэвшүүлж, алба хаагчдын сэтгэлийг хөдөлгөж, нижигнэсэн алга ташилтын дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн тоглолтыг үзүүлж сонирхуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна