/ / “САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

“САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Улсын хэмжээнд зохион явуулж буй “Сар шинэ-2023” арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын явган болон хөдөлгөөнт эргүүлийн 22 чиглэлд давхардсан тоогоор 158 алба хаагч, 948 цагийн үүрэг гүйцэтгэн, эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтээс Цагдаагийн газрын гэмт хэргийн зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах 102 дугаарын утсанд нийт 175 дуудлага мэдээлэл ирснээс 108 дуудлага мэдээллийг шийдвэрлэж, 67 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч, 54 иргэнийг ар гэр, асран хамгаалагч болон эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, гудамж талбайд зөрчил гаргасан 42 иргэнийг 1,650,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
Сар шинийн баяр болохтой холбогдуулан томоохон зах, дэлгүүрүүдэд хөл хөдөлгөөн ихэссэн тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, гэр орон сууцаа хараа хяналттай байлгах, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан соёлтой зорчих, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна