/ / “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНД “ЯМААЧИН” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНД “ЯМААЧИН” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийг угтаж, Цагдаагийн газрын “Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд “Дөрвөн бэрх” танин мэдэхүйн цэнгээнт тэмцээн, нэвтрүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр “Ийст палас” ресторанд зохион явууллаа.
- Уг тэмцээн нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соёл, соён гэгээрүүлэх ажил” /код-940/ журмын хэрэгжилтийг хангах, Монгол ёс заншил, ардын уламжлал өв соёлыг эрхэмлэн дээдэлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
- Тэмцээнд цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “Тэмцээчин” баг, хошууч Ж.Гантулга ахлагчтай “Ямаачин” баг, цагдаагийн ахмад Б.Даваадорж ахлагчтай “Хоньчин” баг, цагдаагийн дэслэгч Д.Нямбаяр ахлагчтай “Адуучин” баг тус тус оролцож, Ардын дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлж, хэлц үг тайлах, дээш томох, “Уран бичиг” зөв, цэвэр бичигтнийг шалгаруулах, сээр цохих, шагай шүүрэх гэсэн төрлүүдээр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, хамт олны халуун дулаан уур амьсгалын дунд 1 өдрийг өнгөрүүллээ.
- Тэмцээний нийлбэр дүнгээр Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Ж.Гантулга ахлагчтай “Ямаачин” баг “Тэргүүн байр”-т, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Нямбаяр ахлагчтай “Адуучин” баг “Дэд байр”-т тус тус шалгарч, баг тус бүрт Уйгаржин Монгол бичиглэл бүхий “Өргөмжлөл”-ийг гардсан юм.
- Арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн “Шинэ суваг” телевизийн захирал С.Дэлгэр, зураглаач Х.Халиунаа, УИХ гишүүн, ХХААХҮ-ы сайд Х.Болорчулууны Дорнод аймаг дахь бие төлөөлөгч Г.Алтанхуяг, Аймгийн Хөгжимт драмын театрын хөтлөгч, МУСТА Ц.Одсүрэн, дуучин Л.Түвшинсайхан, морин хуурч н.Дөлгөөн, Хан-Уул цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Ичинхорлоо, 2 дугаар сургуулийн Монгол, хэл бичгийн багш, уран бичээч Э.Цэцэгдарь, "Ийст палас"-рестораны хамт олон, "Данраг Данжаалин хийд"-ийн захиргаанд баярласан талархсанаа илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна