/ / ДОРНОД АЙМАГТ "АНЗААР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ДОРНОД АЙМАГТ "АНЗААР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газрын хамтарсан төлөвлөгөөний дагуу 21 аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах “Анзаар” арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, төрийн алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уялдаа холбоог хангах, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Уг сургалт нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна