/ / “МӨНГӨН ХЭРЛЭН-2023” ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.

“МӨНГӨН ХЭРЛЭН-2023” ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 940/ “Соён гэгээрүүлэх ажил”, /код 941/ “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас "Мөнгөн Хэрлэн-2023" цасны баярын арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн гол дээр зохион байгууллаа.
- Арга хэмжээнд төвийн тасаг, хэсгийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд оролцон, мөсний шагай, хээрийн цай, олс таталт, буухиа тэмцээн, мөн Үндэсний хувцастай “Сайхан хос” шалгаруулах төрлүүдээр авхаалж самбаагаа сорьж, хамт олны халуун дулаан уур амьсгалын дунд амралтын өдрийг өнгөрүүллээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр Замын цагдаагийн тасаг "Тэргүүн байр”-т шалгарч, шилжин явах Цом, дурсгалын медаль, Эрүүгийн цагдаагийн тасаг "Дэд байр”, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбар "Гутгаар байр”-т шалгарлаа.
Эрүүл биед - Саруул ухаан оршино.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна