/ / “МАРШ ТАКТИК-ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

“МАРШ ТАКТИК-ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жил, НХЖХОНАБХ албаны 94 жилийн ойг угтаж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 940/ “Соён гэгээрүүлэх ажил”, /код 941/ “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, алба хаагчдын бие бялдар бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор Цагдаагийн газрын аварга шалгаруулах “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг зохион явуулж, 7 баг 49 алба хаагчид оролцлоо.
Тэмцээнд багууд жагсаалын үзлэгээр эхэлж, гарааны өмнөх ажиллагаа болох АКМ болон ПМ бууны хагас задаргаа, магазин сумлах гар дээр суниах, 24 кг гийр өргөх норматив биелэлтийг гүйцэтгээд, цааш 6 км-ийн гүйлтийн замд буудлага, анхны тусламж, гранат шидэлт, ерөнхий цэргийн саад, химийн хор хөнөөлийн норматив үзүүлэлтийг гүйцэтгэж барианд орсон байна.
Багийн нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасаг 1 дүгээр байранд шалгарч, “Өргөмжлөл”, цом, алтан медаль, Замын цагдаагийн тасаг 2 дугаар байр, Дотоодын цэргийн тусгай салбар 3 дугаар байранд тус тус шалгарч “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.
Тэмцээнд оролцсон хамт олондоо цаашдын соёл, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна