/ / БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД “САР ШИНЭ”-ийн ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД “САР ШИНЭ”-ийн ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/, Цагдаагийн газрын 2023 оны “Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө”-нд заасны дагуу XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн газрын алба хаагчдын нэгдсэн “Золголт”-ийн арга хэмжээг өнөөдөр буюу Шинийн хоёрны “Балжинням”-тай билэгт сайн өдөр байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.
Золголтын арга хэмжээний үеэр Алтангадас одонт Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Морин хуурын увидаст аялгуу, Монгол ардын уртын дууг эгшиглүүллээ.
Мөн Аймгийн Данраг Данжаалин хийдийн Ловон лам Данзанг урьж хийморийн сан, буян хишгийн даллага авхуулж, байгууллага, хамт олныхоо ажил үйлсийг даатгалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна