/ / "ТАНД БАЯРЛАЛАА" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

"ТАНД БАЯРЛАЛАА" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

"Сар шинэ-2023"нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн цагдаагийн газраас "Танд баярлалаа" арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион явуулж эхэллээ.
Арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нарт сануулах, зөрчлийг газар дээр нь засуулах, арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн Улсын болон орон нутгийн чанартай А0502 авто замд цагийн менежментийн дагуу замын цагаагийн тасгийн алба хаагч нар хяналт шалгалт хийж, жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байх, утсаар ярихгүй байх, гэрэл шилжүүлэх, зорчигч болгоныг хамгаалалтын бүс зүүж хэвших, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ дүрмээ баримтлах, машин эвдэрч зорчих хэсэгт зогсоох тохиолдолд ослын тэмдэг ашиглах, замын халтиргаа гулгаатай хэсэгт болгоомжтой зорчих гэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.
Мөн Шүр зах болон, Хэрлэн номин, зүүн бүс гэх зэрэг томоохон худалдааны төвийн авто зогсоол орчимд хяналт тавин, хөдөлгөөний эрчим ихтэй шүх захын хойд талын уулзварт биет зохицуулалт хийж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна