/ / “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2023” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР НЭГДЛЭЭ.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2023” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР НЭГДЛЭЭ.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 10.1.2 дахь заалт, Монгрол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралт “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1. дэх заалт, Монгрол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн цахим гүйлт 2023” биеийн тамирын арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамжийн дагуу Дорнод аймгийн цагдаагийн газраас өглөөний гүйлт зохион байгууллаа.
Тус арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07:00 цагт Хэрлэн сумын 2 дугаар баг “Монгол дайчдын хөшөө” талбайгаас Хэрлэн сум 3 дугаар баг Танкийн малтай хороолол хүрээд буцаж ирэх 5 км замыг 73 алба хаагч нийт 365 км зам туулж, өглөөний дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна