/ / "НАЙЗ БАЙЯ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭГ СУРТАЛЧИЛЖ АЖИЛЛАЛАА

"НАЙЗ БАЙЯ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭГ СУРТАЛЧИЛЖ АЖИЛЛАЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд хүүхдийн оролцоотой өрнүүлж байгаа "Өөр шигээ хүндэлье" уриан дор “Найз байя” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагааг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Найрамдал” парк дээр зохион явуулж, Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Улаан загалмай хороо, “Аз жаргал” төв хамтран оролцлоо.
Уг аян нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор зохион явагдаж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд тус Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх мэргэжилтэн нар Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Хамтдаа хамгаалъя" арга хэмжээг аянд оролцсон 50 гаруй багш, ажилчид, 200 гаруй сурагчдад сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна