/ / "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” нээлттэй өдөрлөгт аймгийн хууль хяналтын байгууллагууд оролцлоо.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг өдөрлөгт Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, хэсгийн байцаагч, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын алба хаагч нар оролцож, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар сурталчилан таниулж, ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна