/ / "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДЛАА

"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДЛАА

Улсын хэмжээнд зохион явагдаж буй "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог сайжруулах зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” уриан дор гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангиудын дунд насны ангиллаар зохион байгууллаа.
Уралдаанд 30 гаруй сурагчид оролцсон бөгөөд ИТХ-н дарга С.Бямбадорж, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Булганхүү, БОТХТасгийн Байгаль хамгаалагч Я.Нямдорж нар шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулсан байна.
Оролцсон бүх хүүхдүүдэд талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна