/ / “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, алба хаагчдадэрүүл хоол хүнсний зохистой хэрэглээг танин мэдүүлэх, ажлын байрны дасгал, хөдөлгөөн, эрүүл амьдралын дадал, зуршлыг төлөвшүүлэх зорилгоор тус Цагдаагийн газрын орон тооны бус “Эрүүл мэнд, сэтгэл зүйн баг”-аас “Асралт үйлс” ӨЭМТ эмнэлэгтэй хамтран “Эрүүл зөв хооллолт-Идэвхтэй хөдөлгөөн” арга хэмжээг үе шаттай зохион байгууллаа.

 “Асралт үйлс” өрхийн эмнэлгээс “Эрүүл зөв хооллолт ба таргалалтаас урьдчилан сэргийлэх”, “Ажлын байрны дасгал, хөдөлгөөн”-ний ач тусын талаар сургалт, мэдээллийг явуулсан юм.

Арга хэмжээний хүрээнд тасаг албадын алба хаагчын дунд эрүүл зөв хоолыг бэлтгэж, алба хаагч нарт зөв хоолны ашиг тус, онцлогийг сурталчлан таниулах уралдаан зохион явагдлаа.

Тус уралдаанд хүний биед хамгийн амин дэмтэй хоол бэлтгэж, түүнийгээ тайлбарлаж, сурталчилсан Эрүүгийн цагдаагийн тасаг 1 дүгээр байранд шалгарч, Захиргааны удирдлагын тасаг 2 дугаар байр, Шуурхай удирдлагын тасаг 3 дугаар байранд тус тус шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна