/ / “СҮҮЖ УУЛ” СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

“СҮҮЖ УУЛ” СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тус Цагдаагийн газрын газраас 3 дугаар ээлжийн амрагч нар болох 9 алба хаагч, 1 гэр бүлийн хамтаар цагдаа, дотоодын цэргийн сэргээн засах “Сүүж уул” сувилалд хамрууллаа.
Тус цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх 12 төрлийн үзлэг оношлогоонд алба хаагчдыг бүрэн хамруулан, эмчийн дүгнэлтээр эмчлүүлэх шаардлагатай алба хаагчдыг үе шаттай эмчилгээ, сувилгаанд явуулж байгаа бөгөөд он гарсанаас хойш 37 алба хаагч, 6 гэр бүлийн хамтаар “Сүүж-уул” сувилалд хамруулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна