/ / “ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

“ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/, “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан тус цагдаагийн газрын алба хаагчдын хүүхэд багачуудын дунд "Жаргалтай хүүхэд нас" арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр “Мөрөөдлийн ордон” тоглоомын төвд зохион явууллаа.
Баярын арга хэмжээний хүрээнд нас насны ангиллаар зохион бичлэг, гар зургийн уралдаан, шүлгийн уралдаан болж, “Шинэ суваг” телевизийн дэргэдэх “АСУН” хамтлаг урлагийн тоглолт үзүүллээ.
-Зохион бичлэгийн уралдаанд “Тэргүүн байр”-нд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадоржын охин Д.Мичидмаа,
-Гар зургийн уралдаанд “Тэргүүн байр”-нд Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин ахлагч Д.Гантөмөрийн охин Г.Оюундарь, “Дэд байр”-нд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Лхагватөмөрийн хүү Л.Сугаржаргал,
-Шүлгийн уралдаанд “Тэргүүн байр”-нд зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Анхбаярын охин А.Ариунцэцэг, “Дэд байр”-нд Дотоодын цэргийн харуулчин ахлагч Д.Гантөмөрийн охин Г.Есүгэн нар шалгарч, шагнууллаа.
-Мөн хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд 9 төрлийн азтан шалгаруулах сугалаа зохион явагдаж, супер шагнал болох скүүтерийг цагдаагийн ахлах ахлагч С.Лхагватөмөрийн хүү Л.Сугаржаргал хожсон байна.
Арга хэмжээний төгсгөлд хүүхдүүдийг “Мөрөөдлийн ордон” тоглоомын төвд тоглуулж, гарын бэлэг гардуулсан юм.
Хүүхэд бүхэн эрүүл саруул, инээд хөөрөөр бялхаж байхын ерөөл өргөе.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна