/ / ДОРНОД АЙМГИЙН ПАУЭРЛИФТИНГ КЛАССИК НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО

ДОРНОД АЙМГИЙН ПАУЭРЛИФТИНГ КЛАССИК НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО

Дорнод аймгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, шинэ залуу тамирчдыг нээх зорилгоор 2023 оны Дорнод аймгийн “Пауэрлифтинг” классик нээлттэй анхдугаар тэмцээн зохион явагдаж, 8 аймаг, нийслэлийн 20 шахам клуб, байгууллага, 100 орчим тамирчид өрсөлдлөө.
Тэмцээнд тус цагдаагийн газрын цагдаагийн ахмад Б.Энхтөр, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтангэрэл, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр нар амжилт гарган оролцсон байна. Үүнд:
-Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтангэрэл -83кг жинд цээж шахалтын төрөлд 4 дүгээр байр,
-Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхтөр -74кг жинд оролцож, 195кг сууж “Мөнгөн медаль”, цээж шахалт 147.5кг шахаж “Алтан медаль”, нуруу таталтын төрөлд 217.5кг татаж “Мөнгөн медаль” нийт 560кг өргөж нийлбэр дүнгээр “ДЭД БАЙР” эзэлж, “Пауэрлифтинг” спортын дэд мастерын болзол хангаж, цол тэмдэгээр тус тус шагнууллаа.
Тамирчиддаа цаашдын их спортод нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна