/ / ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХОЙД СУМДАД АЖИЛЛАЛАА

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХОЙД СУМДАД АЖИЛЛАЛАА

"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзоригоор ахлуулсан "Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх" ажлын хэсэг Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдад ажиллалаа.
Аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаар захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2023 оны 01 албан даалгавар буюу "Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх" ажлын хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн сумдын цаг үеийн нөхцөл байдал болон бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна