/ Тушаал, захирамж / Хууль, эрх зүй / Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам

Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам/

2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 58/62

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2, Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Мөнхгэрэл/, Сангийн яамны Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД  ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ                                                                САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН

Улсын бүртгэлд 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2844 дүгээрт бүртгэсэн

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Сангийн сайдын хамтарсан

2007 оны 58/62 тушаалын хавсралт

 

Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам

 

  Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Энэхүү журмын зорилго нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас   албадан   эрүүлжүүлэгдсэн   этгээдээс   эрүүлжүүлэх   үйлчилгээний   хөлс /цаашид  үйлчилгээний  хөлс  гэх/    төлөхтэй  холбогдон  үүссэн  харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Үйлчилгээний хөлсийг төлүүлэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр.Үйлчилгээний төрөл, хелсний хэмжээ

2.1. Үйлчилгээний хөлс нь үндсэн ба нэмэгдэл гэсэн төрөлтэй байна.

2. 2.Үйлчилгээний үндсэн хөлсөнд дараах зардал хамаарна.

2.2.1. эрүүлжүүлэх байранд хүлээн авч байрлуулах

2.2.2. усанд оруулах

2.2.3. согтуурлын зэрэг тогтоох

2.2.4. хувцас, эд зүйлийг хадгалах

2.2.5. карт, маягтын үнэ

2.2.6. фото зураг авах

2.2.7. гар, хурууны хээний дардас авах

2.3.  Үйлчилгээний нэмэгдэл хөлсөнд дараахь зардал хамаарна.

2.3.1.   эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

2.3.2.   хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх

2.3.3.   утсаар яриулах

2.3.4.   халуун хоол, цайгаар үйлчлэх

2.3.5.   гэрт нь явганаар болон автомашинаар хүргэх

2.4.   Энэ журмын 2.2-т заасан үйлчилгээний хөлсний хэмжээ хоногт нийт
4150 төгрөг байна.

2.5.    Энэ журмын 2.3-т заасан үйлчилгээний хөлс нь    төрөл тус бүрээр
дараах хэмжээтэй байна.

 

2.5.1.  эмнэлгийн анхны тусламж үзүүлэх       1 удаа     500 төгрөг

2.5.2.  хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх         1 удаа     500 төгрөг

2.5.3.  утсаар яриулах                                         1 удаа     200 төгрөг

2.5.4.  халуун хоол, цайгаар үйлчлэх.

 

■      халуун цай                                                  1 аяга     100 төгрөг

■      халуун кофе                                               1 аяга      250 төгрег

■      ундаа                                                          1 шил      300 тегрөг

■      халуун хоол                                                1 порц     600 төгрөг

2.5.5. гэрт нь автомашинаар болон явганаар хүргэх    1 км 350 төгрөг.

 

Гурав. Үйлчилгэний хөлс хураан авах, тооцоо хийх

3.1. Үйлчилгээний хөлсийг эрүүлжүүлэх байрны эмч хураана

                     3.2. Үйлчилгээний хөлсний хэмжээ нь тухайн этгээдэд үзүүлсэн нэмэгдэл үйлчилгээний төрөл, гүйцэтгэлээс хамааран харилцан адилгүй байна.

3.2.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд үйлчилгээний үндсэн хөлсийг энэ журмын 2.4-т заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.

3.2.2.Үйлчилгээний нэмэгдэл хөлсийг тухайн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний төрөл хэмжээнээс хамааран энэ журмын 2.5-д заасан хэмжээгээр хураана.

3.3.        Үйлчилгээний хөлсийг энэ журмын хавсралтаар баталсан загвар бүхий тасалбараар хураана.

3.4.        Энэ журмын 3.3-д заасан тасалбарыг тухайн цагдаагийн байгууллагын санхүүгийн тэмдэг дарж, дугаарлан баталгаажуулах бөгөөд тасалбарын санхүүд үлдэх болон хөлс төлсөн этгээдэд өгөх хэсгүүд нь адил дугаартай байна.

3.5.        Төлсөн үйлчилгээний хөлсний хэмжээг тасалбарт тоогоор болон үсгээр бичиж, таслах хэсгийг үйлчилгээний хөлс төлсөн этгээдэд өгнө.

3.6.        Тасалбарт эрүүлжүүлэх байрны эмч, үйлчилгээний хөлс төлсөн этгээд гарын үсэг зурна.

3.7.    Эрүүлжүүлэх байрны дарга нь тухайн өдрийн  тасалбарын тооцоог хянаж, үйлчилгээний хөлс хураах тасалбарын үлдэх хэсгийг хураасан үйлчилгээний хөлсний хамт санхүүд тушааж, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.

3.8.  Үйлчилгээний хөлс төлөхтэй холбоотой хөтөлсөн баримтыг холбогдох журмындагуу архивын нэгж үүсгэн хадгална.

3.9.    Үйлчилгээний   хөлс   телөхөөс   зайлсхийсэн   буюу   төлөх   чадваргүй этгээдийн материалыг харъяалах шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Хяналт тавих

4.1.    Энэ  журмын  хэрэгжилтэнд  Цагдаагийн  байгууллагын   Нийгмийн  хэв журамхамгаалах алба хяналт тавина.

4.2.           Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга, нягтлан бодогч энэ журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж ажиллана.

 

— о О о —

 

 

 

Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний

хөлс төлөх журмын хавсралт

 

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ХУРААХ ТАСАЛБАР

 

Дугаар ...........                                   ....оны... ..сарын ..өдөр

 

д/д

Үйлчилгээний төрөл

Хураавал зохих

Хураасан

 

 

 

 

Үнэлэх

нэгж

Хөлс /төгрөг/

Үнэлэх нэгж

Хөлс

/төгрөг/

1

Үндсэн үйлчилгээний хөлс /бүгд/

1 удаа

4150

 

 

2

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

1 удаа

500

 

 

 

 

Хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх

1 удаа

500

 

 

 

 

Утсаар яриулах

1 удаа

200^

 

 

 

 

Халуун хоол, цайгаар

Халуун цай

1 аяга

100

 

 

 

 

үйлчлэх Үүнд:

Халуун кофе

1 аяга

250

 

 

 

 

 

 

Ундаа

1 шил

300

 

 

 

 

 

 

Халуун хоол

1 порц

600

 

 

 

 

Гэрт нь явганаар болон автомашинаар хүргэх

1 км

350

 

 

Нэмэгдэл үйлчилгээний хөлс /бүгд/

 

 

 

 

Бүгд

 

Үйлчилгээний хөлс хураан авсан...................................   цагдаагийн газар /хэлтэс/-ын

эрүүлжүүлэх байрны эмч ажилтай............................... цолтой........................... хувийн

дугаартай......................................................................

/нэр. гарын усэг/

үйлчилгээний хөлс хураалгасан............................... овогтой ...

/нэр, гарын усэг/

Хянасан.................................................... цагдаагийн газар /хэлтэс/-ийн Эрүүлжүүлэх

байрны дарга................................. цолтой.................................................

/нэр, гарын үсэг/

 

Дугаар .

 

, . . оны . . .сарын.

 

 

 

Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсөнд .....................төгрөг хураасан болно.

 

/ үсгзэр /

 

Үйлчилгээний хөлс хураан авсан............................. цагдаагийн газар /хэлтэс/-н эрүүлжүүлэх байрны эмч,............................................................................... цолтой................хувийн

дугаартай     .........................................................................

/нэр. гарын үсэг/

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна