/ Тушаал, захирамж / Хууль, эрх зүй / Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 05 сарын 31-ний өдөр                                                       Дугаар А/121                                                                          Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Алтангэрэл/, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга / бригадын генерал Б.Билэгт/-д тус тус даалгасугай.

3.Энэ тушаал  батлагдан гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр  тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ журмыг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                           САЙД                                       Х.ТЭМҮҮЖИН

 /ХЗС-ын 2014-09-18-ны А/155, 2014-11-17-ны А/205, 2013-07-27-ны А/201-р тушаалаар өөрчлөлт орсон/

 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ

ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

           Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын болон төрийн үйлчилгээний тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 1.2. Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, онцгой байдал, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, уул уурхайн аврах анги, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын  болон  харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ. /ХЗС-ын 2014-09-18-ны А/155, 2014-11-17-ны А/205, 2013-07-27-ны А/201-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

 

1.3.Энэ журмын 2.1-т заасан байгууллага нь журамд нийцсэн таних тэмдэг, бичиг, гэрэл дохиогоор тоноглосон шуурхай ажлын тээврийн хэрэгслийг ашиглах бөгөөд энэ тухай эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч бүртгэлд хамруулна.

 1.4. Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болох бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа, шуурхай дуудлагын тохиолдол болон энэ журмын 1.5-т зааснаас бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно.  /ХЗС-ын 2014-09-18-ны А/155-р тушаалаар өөрчлөлт орсон/

1.5.Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах, прокурор шуурхай ажиллагааны үедээ тухайн тээврийн хэрэгсэлдээ улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж, хэрэглэж болно./Энэ хэсгийг Хууль зүйн сайдын "Журамд нэмэлт заалт оруулах тухай" 2013 оны А/146, 2014-11-17-ны А/205-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

 Хоёр. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх

 2.1. Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж тоноглоно. Үүнд:

 2.1.1. төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;

 2.1.2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;   /ХЗС-ын 2014-09-18-ны А/155-р тушаалаар өөрчлөлт орсон/

4/ 2.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - улаан;   /ХЗС-ын 2014-09-18-ны А/155-р тушаалаар өөрчлөлт орсон/

2.1.4. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;

2.1.5. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын  болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд – шар. /ХЗС-ын 2014-11-17-ны А/205-р тушаалаар нэмэлт орсон/

 2.2. Тусгай дуут дохионы нотыг MNS 4979:2000 Монгол Улсын стандартаар тогтооно.

 2.3. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:

 2.3.1.тээврийн хэрэгслийн урд хамар /капот/, тээшний таганд 350мм х 350мм -ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS 4333:96 стандартын дагуу 90мм х 50мм –ээс багагүй хэмжээстэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм х 60мм-ээс багагүй хэмжээстэй үсэг бүхий /байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл/ бичигтэй байна.

 2.3.2.тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр бичсэн байна.

 2.3.3 энэ зүйлийн 2.3.1 дэх заалт нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүний  орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй./ Энэ хэсэгт Хууль зүйн сайдын  "Журамд нэмэлт заалт оруулах тухай" А/146 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/

Гурав.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэлд

 зөвшөөрөл олгох, бүртгэлд авах

 3.1.Энэ журмын 2.1-т заасан байгууллага нь тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тухай хүсэлтээ Цагдаагийн төв байгууллагад бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.

 3.2.Байгууллагын хүсэлт, үндэслэлийг хянан үзэж журамд заасан шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын дарга олгоно.

 3.3. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “Тусгай дуут болон ... өнгийн гэрэл, дохио хэрэглэхийг зөвшөөрөв” гэсэн тэмдэглэл хийнэ. /ХЗС-ын 2014-09-18-ны А/155-р тушаалаар өөрчлөлт орсон/

 3.4. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагийн туслах тоо бүртгэлд авна.

 3.5.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдсөн тохиолдолд тусгай дуут болон гэрэл дохиог авч цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулна.

           Дөрөв. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн

хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох

 4.1.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн жолооч нь Замын цагдаагийн газраас зохион байгуулах богино хугацааны сургалтад хамрагдсан байна.

 4.2.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно.

                         Тав.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчигчдөд

 хүлээлгэх хариуцлага

5.1.Энэ журмыг зөрчсөн буруутай иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтан хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 5.2.Зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрэл дохиог Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, нийтлэг журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

            

СЭТГЭГДЭЛҮҮД :

Ron:
188.143.234.155
It's great to find soemone so on the ball
2015-05-20 03:01:41
Zayn:
188.143.234.155
Now we know who the <a href="http://bvrupwu.com">seisnble</a> one is here. Great post!
2015-05-23 02:49:42
Angy:
188.143.234.155
I think you hit a bulyesle there fellas! http://bpzolaq.com [url=http://peaxecnvffh.com]peaxecnvffh[/url] [link=http://ureaeckq.com]ureaeckq[/link]
2015-05-25 14:31:45
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна