/ / ДОРНОД АЙМГИЙН 2014 ОНЫ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2014 ОНЫ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

          Аймгийн хэмжээнд 2014 онд 1755.4 сая төгрөгний хохиролтой, 598 холбогдогчтой,  эрүүгийн 566 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 185 хэргээр буюу 24.6 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 71.4 хувьтай буюу 12.9 хувиар өсчээ.

        Гэмт хэргийн улмаас 35 хүн нас барж, 237 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 1322.8 сая төгрөг буюу 75.4 хувийг нөхөн төлүүлж, 1254.9 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.

            Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

            -хүний амь нас хохирсон хэрэг 15 буюу 2,6 хувь

            -бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 172 буюу 30,4 хувь

            -хулгайн хэрэг 211 буюу 37.3 хувь

            -үүнээс: малын хулгайн хэрэг 122 буюу 21,5 хувь

            -хүчингийн хэрэг 5 буюу 0.9 хувь

            -ашиглалыны хэрэг 3 буюу 0,5 хувь

            -залилангийн хэрэг 10 буюу 1.7 хувь

            -танхайн хэрэг 18 буюу 3,2 хувь

            -зам тээврийн гэмт хэрэг 46 буюу 8,1 хувь

            -дээрэмдэх хэрэг 4 буюу 0,7 хувь

            -булаах хэрэг 2 буюу 0,3 хувь

            -байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 9 буюу 1,6 хувь

            -бусад хэрэг  71 буюу 12,5 хувийг тус тус эзэлж байна.

       Хүнийг санаатай алах хэрэг 20,0 хувиар /1 нэгжээр/, зам тээврийн осол 6,9 хувиар /3 нэгжээр/, бусад төрлийн хэрэг 7,5 хувиар /5 нэгжээр/ өсч, дээрэмдэх хэрэг 50,0 хувиар /4 нэгжээр/, булаах хэрэг 50,0 хувиар /2 нэгжээр/, бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 16,9 хувиар /35 нэгжээр/, хүчиндэх хэрэг 68,7 хувиар /11 нэгжээр/, хулгайлах хэрэг 34,3 хувиар /110 нэгжээр/, үүнээс мал хулгайлах хэрэг 28,2 хувиар /48 нэгжээр/, ашиглалын хэрэг 72,7 хувиар /8 нэгжээр/, байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 38,7 хувиар /4 нэгжээр/, залилах хэрэг 9,1 хувиар /1 нэгжээр/, танхайн хэрэг 47,0 хувиар /16 нэгжээр/, албан тушаалын хэрэг 100 хувиар /2 нэгжээр/ тус тус буурсан байна.

         Үйлдэгдсэн бүх хэргийн 211 буюу 37,3 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 122 буюу 57,8 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 64,8 хувь /өмнөх оныхоос 12,7 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 70,2 хувь /өмнөх оны мөн үеэс 22,2 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.

       Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, олон нийтийн газар, албан газар, гэр орон сууц, бэлчээрт үйлдэгдсэн хэрэг 23-55 нэгжээр буюу 29,1%-46,3%-иар, хөнгөн, хүндэвтэр, хүнд хэргийн гаралтууд 15-110 нэгжээр буюу 16,8%-34,1%-иар,  согтуугаар, бүлэглэн үйлдэгдсэн хэргүүд 24-48 нэгжээр буюу 12,7%-22,3%-иар буурч, онц хүнд хэргийн гаралт 1 нэгжээр буюу 11,1%-иар өссөн байна.

       Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт  9553 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 2066 нэгжээр буюу 27,5 хувар өссөн. Гэмт хэргийн талаархи 2447 /өнгөрсөн оны мөн үеэс 212 нэгжээр буюу 7,9 хувь буурсан/гомдол мэдээлэл буюу 25,6 хувь, зөрчлийн талаархи 6377 /өнгөрсөн оны мөн үеэс 1322 нэгжээр буюу 26,1 хувь өссөн/ гомдол мэдээлэл буюу 66,7 хувь, бусад байдлаар 1005 /өнгөрсөн оны мөн үеэс 994 нэгжээр буюу 90,3 хувиар өссөн/ гомдол мэдээлэл буюу 10,5 хувийг шийдвэрлэж, 137 буюу 1,4 хувь нь шйидвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

       Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 623 /өнгөрсөн оны мөн үеэс 231 нэгжээр буюу 27 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 25,5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, 1763 /өнгөрсөн оны мсөн үеэс 25 нэгжээр буюу 1,4 хувиар өссөн/ гомдол мэдээлэл буюу 72,0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, тэдгээрийн 1749 буюу 99,2 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 1216 буюу 49,7 хувийг  0-5 хоногт шийдвэрлэжээ.

       Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 62 буюу 0,9 хувийг торгуулийн хуудсаар, 4976 буюу 78,9 хувийг шийтгэврээр тус тус торгож, 697 буюу 10,9 хувийг баривчлах, 606 буюу 9,5 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан, 27 буюу 0,4 хувийг нэгтгэж, 18 буюу 0,3 хувийг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 6362 буюу 99,7 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

        Энэ хугацаанд  захиргааны  20318 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 4756 нэгж буюу 30,5 хувиар өссөн/ илрүүлэн, 609 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 225 нэгжээр буюу 58,5 хувиар өссөн/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 700 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 164 нэгжээр буюу 30,6 хувиар өссөн/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 18909 /өнгөрсөн оны мөн үеэс 4267 нэгжээр буюу 29,1 хувиар өссөн/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 137 сая 924,5 мян. төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 35560,2 мян.төг буюу 34,7 хувиар өссөн/ ноогдуулсан байна.

        Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 7229 хүнийг саатуулсан нь 3 нэгжээр буюу 0,04 хувиар өссөн байна. Саатуулагдсан хүний  6,1 хувь буюу 442 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 79 нэгж буюу 21,7 хувиар өссөн/  эмэгтэй хүн, 0,5 хувь буюу 35 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгж буюу 5,4 хувиар өссөн/ хүүхэд эзэлж байна.

                                                 Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна