/ Бидний тухай / Түүхэн замнал / ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1935 оны 6-р сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Дорнод аймагт Цагдан сэргийлэх анги нь дарга, эрүүгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч, бага дарга, тус бүр хос морьтой 15 цагдаатай байгуулагдан  энэ цаг мөчөөс эхлэн эх орны зүүн хязгаарт ард иргэдийн энх амгалан амьдрал, эх орны бүтээн байгуулалт, хууль ёсыг хэрэгжүүлхийн төлөөх ажил үйлсийн түүхэн замнал бичигдэж эхэлжээ.

Тус Цагдан сэргийлэх анги нь Халхын голын байлдааны болон дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах, улсын өмч хөрөнгийг хамгаалахын  зэрэгцээ цэрэг татлагын комиссоос идэр эрчүүдийг шилж авч 200 гаруй цагдаагийн хүчээр улсын чухал объектыг хамгаалах, өнгөлөн далдлалт хийлгэх, нуувч байр бэлтгүүлэх, тагнуул хорлон сүйтгэгчидтэй тэмцэх үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн бахдам гавъяатай.

1939 онд Баянтүмэн хотыг Японы нисэх онгоцууд бөмбөгдөх үед оршин суугчид дүрвэн зайлж, айл өрх, албан байгууллагын өмч хөрөнгийг хулгайлах, хорлон сүйтгэхээс цагдан сэргийлэхийн ажилтнууд хамгаалсан түүхтэй.

Цагдан сэргийлэх байгууллага НАХЯ-ны бүтцээс гарсан тул 1991 онд Аймгийн  АДХГЗ-ны Цагдаагийн хэлтэс болон зохион байгуулагдаж, анхны даргаар дэд хурандаа П.Буянтогтох ажиллажээ.1993 онд ЦЕГ-ын даргын 5 тоот тушаалаар Цагдаагийн газар болон өргөжин зохион байгуулагдсан бөгөөд  одоо Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Хэв журмын, Замын цагдаагийн, Эрүүгийн цагдаагийн болон Халх гол, Баян-Уул сумын  цагдаагийн тасаг, Захиргаа, санхүү аж ахуй, бүрэн тохижуулсан “А”,”Б” байр, 3 зэрэглэл бүхий эрүүлжүүлэх, баривчлах байр, 140 гаруй алба хаагч, 12 машин, 17 мотоцикль , мэдээлэлийн техник хэрэгсэлүүд, дотоод сүлжээ, мэдээлэлийн сан, хэт богино долгионы гар, суурин,  машины станц болон суурин УКВ станцууд болон бусад тоног төхөөрөмж, зэвсэглэл, тусгай хэрэгсэлтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэн Монгол улсын хууль, төр засаг, ЦЕГ-ын бодлого шийдвэр, зорилтыг хэрэгжүүлэн  Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагын дайчин түүхийг нэр төртэй залгамжлан  ажиллаж, Монгол улсын Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008  онд тэргүүн байруудад шалгарав.

ЦАГДАН СЭРГИЙЛЭХ АНГИ, ХЭЛТЭС,

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ГАЗРЫН  ДАРГА НАР

  1 А/х М.Чойдог 1935-1939

2 А/д Жамбаа 1939-1940

3 Кап Чойндон 1940-1943

4 А/лет Лувсанчойдор 1943

5 Кап Чойндон 1943-1945

6 А/х Ишжамц 1945-1947

7 Д/х Лувсандорж 1947-1950

8 А/д Соном 1950-1951

9 Х/ч Тарвий 1951-1954

10 Д/х Хувдай 1954-1958

11 А/х Бадам 1958-1960

12 А/х Ёндон 1960-1962

13 А/х Шагдар 1962-1964

14 Д/х Балдорж 1964-1968

15 Х/ч Халзан 1968-1971

16 А/х Шарав 1971-1972

17 Д/х Жамсрандорж 1972-1977

18 Х/ч Бямбаа 1977-1981

19 Х/ч Гарамжил 1981-1984

20 Х/ч Сүрэнжав 1984-1986

21 Х/ч Лувсанцэрэн 1986-1989

22 Х/ч Д.Төмөрдагва 1989-1990

23 Д/х П.Буянтогтох 1990-1992

24 Д/х Ч.Аюушжав 1992-1996

25 Д/х Д.Цэрэндорж 1996-1998

26 Х/ч З.Баттулга 1998-2000

27 Д/х Д.Ядамдорж 2000-2003

28 Д/х С.Чинзориг 2003-2005

29 Х/а Д.Манлайбаатар 2005-2012

30 Х/а Т.Оюунбаатар 2012-2014

31 Д/х Л.Ариунбат 2014 оноос даргаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна