ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус тасаг нь 2015 онд тасгийн дарга 1, ахлах байцаагч 1, байцаагч төвд 3, Халхгол, Баян-Уул, Матад сумдын цагдаагийн тасаг, хэсэгт тус бүрт байцаагч 1, цагдаа 6 нийт 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Одоо тасгийн даргаар цагдаагийн хошууч П.Ганхуяг, ахлах зохицуулагчаар Х.Батсайхан нар ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хадгалах байр -1, эргүүл-харуул хамгаалалтын тусгай тоноглолттой автомашин 1, мотоцикль 3, согтуурал шалгах багаж драйгер 3, үүргийн гар станц 8, замын хяналтын байнгын постын байр 2, албанд ашиглагдаж буй бичиг хэргийн компьютер 4, сүлжээний компьютер 1 үйл ажиллагаагаа явуулж байна.