/ / АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС 4 АЛБА ХААГЧ ОФИЦЕР ЦОЛ ЗҮҮЛЭЭ.

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС 4 АЛБА ХААГЧ ОФИЦЕР ЦОЛ ЗҮҮЛЭЭ.

Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар Дорнод аймгийн цагдаагийн газрын зарлага цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Энхбаяр Матад сумын хэсгийн төлөөлөгчөөр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х. Туяасансар хэрэг бүртгэгчээр, цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Отгон Цагаан-овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр, цагдаагийн ахлах ахлагч Ц.Соёл-Эрдэнэ Баян-Уул сумын цагдаагийн тасагт байцаагчаар томилогдон офицер бүрэлдэхүүнд орлоо. Тус Цагдаагийн газраас хүний нөөцийн бодлогодоо ахлагч бүрэлдэхүүнээс ХСИС эчнээгээр төгссөн, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдаас офицер орон тоонд дэвшүүлэн томилуулах бодлого барьж ажиллаж байгаа билээ.Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинээр томилогдсон алба хаагчдад цагдаагийн дэслэгч цолыг зүүж өгөн, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсч ерөөлөө. Мөн энэ өдөр ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэд хурандаа А.Солонгийн цэргийн байнгийн тэтгэвэртээ гарч, энгийн албан тушаалаар үүрэг гүйцэтгэх, аж ахуйн ажилтанаар н.Энхбаяр гэж иргэнийг томилсон тухай тушаалуудыг бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна