ЗААЛНЫ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.
Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасгаас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдбарыг хөгжүүлэх зорилгоор "Заалын хөл бөмбөг"-ийн тэмцээнийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд 7 баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж, 1 дүгээр байранд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн "Ялагдашгүй" баг орж, цом, медаль, мөнгөн шагнал, 2 дугаар байранд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн "Замын хаалт" баг, 3 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагчийн "Шонхор" баг тамирчид шалгарч, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Эсрэг багийн хаалганд 6 удаа гоол оруулсан цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Улз "Шилдэг довтлогч"-оор шалгарсан байна.