/ / ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ЦОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ТУШААЛ ТАНИЛЦУУЛАГДЛАА.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ЦОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ТУШААЛ ТАНИЛЦУУЛАГДЛАА.

Үүрэгт ажилдаа идэвх зүтгэлтэй, бусдыгаа хошуучлан ажиллаж буй Баян-Уул сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Болдсайханыг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавъяа" цол тэмдгээр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийг "Хүндэт жуух" бичгээр шагнасаныг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат бие бүрэлдэхүүний өмнө гардууллаа. Уг арга хэмжээн дээр цагдаа бэлтгэх дамжаа төгсч ирсэн 7 сонсогч нарт шинээр цагдаагийн ахлагч цол олгосон байна.   Арга хэмжээний төгсгөлд ЦЕГ-ын даргын сар шинийн үед ажиллах өндөржүүлсэн бэлэн байдлын тушаалыг уншиж танилцуулсан байна. Шагнагдсан болон цагдаагийн албанд шинээр ажилд орж буй алба хаагчиддаа цаашидын ажил хөдөлмөрт нь амжилтыг хүсэе. Монгол цагдаагийн яруу алдар мандан бадраг.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна