/ / ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн хэмжээнд 2015 оны 2 дугаар сард 174.7 сая төгрөгний хохиролтой, 88 холбогдогчтой,  эрүүгийн 119 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1 хэргээр буюу 0.8 хувиар буурч , гэмт хэргийн илрүүлэлт 60.7 хувьтай буюу 14.0 хувиар өсчээ.

            Гэмт хэргийн улмаас 10 хүн нас барж, 38 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 59.1 сая төгрөг буюу 33.8 хувийг нөхөн төлүүлж, 65.8 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.

            Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

            -хүний амь нас хохирсон хэрэг 10 буюу 8,4 хувь

            -бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 30 буюу 25,2 хувь

            -хулгайн хэрэг 44 буюу 36,9 хувь

            -үүнээс: малын хулгайн хэрэг 25 буюу 21,0 хувь

            -ашиглалын хэрэг 1 буюу 0,8 хувь

            -танхайн хэрэг 4 буюу 3,4 хувь       

            -зам тээврийн гэмт хэрэг 9 буюу 7,6 хувь

            -дээрэмдэх хэрэг 5 буюу 4,2 хувь

            -булаах хэрэг 1 буюу 0,8 хувь

            -байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 2 буюу 1,7 хувь

            -бусад хэрэг  6 буюу 5,0 хувийг тус тус эзэлж байна.

 Зам тээврийн осол 80,0 хувиар /4 нэгжээр/, дээрэмдэх хэрэг 5 дахин |5 нэгжээр|, булаах хэрэг 100 хувиар /1 нэгжээр/,  байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, албан тушаалын хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, хүний амь нас хохирсон хэрэг 42,8 хувиар /3 нэгжээр/ тус тус  өсч,  бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 9,1 хувиар /3 нэгжээр/,  хулгайлах хэрэг 13,7 хувиар /7 нэгжээр/, үүнээс мал хулгайлах хэрэг 41,8 хувиар /18 нэгжээр/, залилах хэрэг 66,7 хувиар /2 нэгжээр/, бусад хэрэг 15,4 хувиар /2 нэгжээр/ тус тус буурсан, ашиглалын болон танхайн хэрэг урьд оны ижил түвшинд  байна.

 Үйлдэгдсэн бүх хэргийн 44 буюу 36,9 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 25 буюу 56,8 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 47,6 хувь /өмнөх оныхоос 12,0 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 44,0 хувь /өмнөх оны мөн үеэс 8,9 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.

 Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, албан газар, гэр орон сууц, бэлчээрт үйлдэгдсэн хэрэг 5-17 нэгжээр буюу 47,4%-141,7%-иар, хүндэвтэр, хүнд гэмт хэргийн гаралт 1-4 нэгжээр буюу 1,9%-100.0 хувиар, согтуугаар, бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн хэргүүд 2-5 нэгжээр буюу 17,3%-100%-иар өсч, олон нийтийн газар, бусад газарт үйлдэгдсэн хэрэг 1-44 нэгжээр буюу 25,0%-69,8 хувиар, хөнгөн, онц хүнд хэргийн гаралт 1-3 нэгжээр буюу 4,8%-100.0 хувиар буурч,  хүүхэд оролцож үйлдэгдсэн хэрэг ижил түвшинд байна.

 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тухайн онд 1348-г хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 143 нэгжээр буюу  11,8 хувиар өссөн, өмнөх үлдэгдэл 87, нийт  1435 гомдол мэдээлэл шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 149 нэгжээр буюу 11,6 хувиар өсчээ. Гэмт хэргийн талаархи 368 /өнгөрсөн оны мөн үеэс 30 нэгжээр буюу 7,5 хувь буурсан/ гомдол мэдээлэл, зөрчлийн талаархи 952 /өнгөрсөн оны мөн үеэс 119 нэгжээр буюу 14,3 хувь өссөн/ гомдол мэдээлэл,  бусад байдлаар 48 /өнгөрсөн оны мөн үеэс 47 нэгжээр буюу 47 дахин өссөн/ гомдол мэдээлэл шийдвэрлэж, 109 буюу 7,6 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

 Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 115 /өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр буюу 4,9 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 31,5 хувьэрүүгийн хэрэг үүсгэн, 246 /өнгөрсөн оны мөн үеэс 18 нэгжээр буюу 1.4 хувиар өссөн/ гомдол мэдээлэл буюу 66,8 хувьэрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байх ба 244 буюу 99,2 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 165 буюу 44,8 хувийг  0-5 хоногт шийдвэрлэжээ.

 Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 9 буюу 0,9 хувийг торгуулийн хуудсаар, 769 буюу 80,8 хувийг шийтгэврээр тус тус торгож, 100 буюу 10,5 хувийг баривчлах, 67 буюу 7,0 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 952 буюу 100.0 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

 Энэ хугацаанд  захиргааны  2992 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 430 нэгж буюу 16,8 хувиар өссөн/ илрүүлэн, 72 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 19 нэгжээр буюу 35,8 хувиар өссөн/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 101 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгжээр буюу 5,2 хувиар өссөн/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 2819 /өнгөрсөн оны мөн үеэс 411 нэгжээр буюу 17,1 хувиар өссөн/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 18 сая 871.9 мян. төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 159,9 мян.төг буюу 0,8 хувиар өссөн/ ноогдуулсан байна.

 Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 934 хүнийг саатуулсан нь 376 нэгжээр буюу 28,7 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний  6,7 хувь буюу 63 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгж буюу 12,5 хувиар буурсан/  эмэгтэй хүн эзэлж байгаа ба тухайн хугацаанд насанд хүрээгүй хүүхэд саатуулагдаагүй нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна