/ / "МИНИЙ ЗАЛУУ НАС" ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

"МИНИЙ ЗАЛУУ НАС" ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Дорнод аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, тэдний залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, цагдаагийн албаны түүхэн замнал үйл ажиллагааг сурталчилах, ахмад үеэрээ бахархан дууриах хүмүүжил ёс суртахууны төлөвшил олгох зорилгоор "Миний залуу нас" хэлэлцүүлгийг ахмадын хороотой хамтран зохион явууллаа.
Хэлэлцүүлэгт цагдаагийн бэлтгэл хошууч Н.Болд /1961- 1991 оныг хүртэл цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан/,
цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Дорждэрэм /1976- 1995 оныг хүртэл цагдаагийн байгууллагад 19 жил ажилласан/,
цагдаагийн бэлтгэл хошууч Ч.Цэрэнпунцаг /1965- 1990 оныг хүртэл цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан/ нарыг урин ажил, амьдралын намтар, ажиллаж байсан он жилүүдэд цагдаагийн байгууллагад гарсан өөрчлөлт, онцлох үйл явдлуудын талаар танилцуулж алба хаагчидтай санал сэтгэгдэл, туршлагаа хуваалцаж, залуу үеийнхэндээ захиас сургамжаа үлдээлээ.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна