/ / МАРШ ТАКТИК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАРШ ТАКТИК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг угтаж, Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан "Биеийн тамир спортын тухай" Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан "Хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний бие бялдарыг бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, дадлага, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд "Марш тактик" тэмцээн 2015 оны 03 сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээн марш гүйлтийн 5км-ын гүйлт, буудлагын тэмцээн, гранат шидэлт, химийн норматив төрлөөр явагдсан бөгөөд 1 дүгээр байранд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, 2 дугаар байранд олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг, 3 дугаар байранд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн баг тамирчид орж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа уралдуулсан баг тамирчиддаа цаашдын спортын их гараанд их амжилтыг хүсэе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна