/ / "АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ИРГЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ ТВ-ЫН ШУУД ЯРИЛЦЛАГА ЯВАГДЛАА.

"АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ИРГЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ ТВ-ЫН ШУУД ЯРИЛЦЛАГА ЯВАГДЛАА.

Тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас Цагдаагийн газрын 80 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо” сэдэвт ТВ-ийн шууд ярилцлага, нэвтрүүлэгийг орон нутгийн МИЖИ телевизээр 2015 оны 03-р сарын 12-ны өдөр явуулав.

Шууд ярилцлага нэвтрүүлэгт НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, ОНХАБайцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа, Хэрлэн сумын 6-р багийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад М.Энхболд, 10-р багийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Баатарсүх нар оролцож, аймаг, сум, багийн өнөөгийн нөхцөл байдал, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажил, үр дүнгийн талаар д/х Ц.Одчулуун товч мэдээлэл хийж, шууд утсаар иргэдээс дараах асуулт, санал мэдээллийг хүлээн авч хариултыг газар дээр нь өгч тайлбар, мэдээлэл хийж ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна