/ / ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

    Аймгийн хэмжээнд 2015 оны 3 дугаар сард 252.9 сая төгрөгний хохиролтой, 158  холбогдогчтой,  эрүүгийн 173 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23 хэргээр буюу 15.3 хувиар өсч , гэмт хэргийн илрүүлэлт 63,4 хувьтай буюу 9,6 хувиар өсчээ.

       Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 77 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 113,9 сая төгрөг буюу 45,1 хувийг нөхөн төлүүлж, 181,5 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.

         Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

            -хүний амь нас хохирсон хэрэг 8 буюу 4,6 хувь

            -бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 47 буюу 27,2 хувь

            -хулгайн хэрэг 52 буюу 30,0 хувь

            -үүнээс: малын хулгайн хэрэг 29 буюу 16,7 хувь

            -хүчиндэх хэрэг 3 буюу 1,7 хувь

            -залилах хэрэг 3 буюу 1,7 хувь

            -ашиглалын хэрэг 1 буюу 0,6 хувь

            -танхайн хэрэг 6 буюу 3,5 хувь

            -зам тээврийн гэмт хэрэг 19 буюу 10,9 хувь

            -дээрэмдэх хэрэг 8 буюу 4,6 хувь

            -булаах хэрэг 1 буюу 0,6 хувь

            -байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 2 буюу 1,1 хувь

            -бусад хэрэг  23 буюу 13,3 хувийг тус тус эзэлж байна.

  Зам тээврийн осол 280,0 хувиар /14 нэгжээр/, дээрэмдэх хэрэг 8 дахин |8 нэгжээр|, булаах хэрэг 100 хувиар /1 нэгжээр/,  байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, албан тушаалын хэрэг 100 хувиар /1 нэгжээр/, хүний амь нас хохирсон хэрэг 166,6 хувиар /5 нэгжээр/, бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 6,8 хувиар /3 нэгжээр/,хүчиндэх хэрэг 3 дахин /3 нэгжээр/, танхайн хэрэг 50,0 хувь /2 нэгжээр/, бусад хэрэг 29,4 хувиар /5 нэгжээр/ тус тус өсч,   хулгайлах хэрэг 26,7 хувиар /19 нэгжээр/, үүнээс мал хулгайлах хэрэг 48,2 хувиар /27 нэгжээр/, залилах хэрэг 25,0 хувиар /1 нэгжээр/ тус тус буурсан, ашиглалын хэрэг урьд оны ижил түвшинд  байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 52 буюу 30,0 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 29 буюу 55,7 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 55,1 хувь /өмнөх оныхоос 13,7 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 59,3 хувь /өмнөх оны мөн үеэс 18,0 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.

 Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, албан газар, гэр орон сууцанд үйлдэгдсэн хэрэг 8-28 нэгжээр буюу 37,0%-164,7%-иар, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийн гаралт 7-9 нэгжээр буюу 10,9%-116,6 хувиар, согтуугаар, бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн хэргүүд 1-11 нэгжээр буюу 9,0%-200,0%-иар өсч, бэлчээр, олон нийтийн газар, бусад газарт үйлдэгдсэн хэрэг 2-21 нэгжээр буюу 18,2%-54,2 хувиар буурч, онц хэргийн гаралт болон хүүхэд оролцож үйлдэгдсэн хэрэг ижил түвшинд байна.

 

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тухайн онд 2100-г хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 126 нэгжээр буюу  6,4 хувиар өссөн, өмнөх үлдэгдэл 87, нийт  2187 гомдол мэдээлэл шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 133 нэгжээр буюу 6,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн талаархи 548 /өнгөрсөн оны мөн үеэс 33 нэгжээр буюу 5,7 хувь буурсан/ гомдол мэдээлэл, зөрчлийн талаархи 1493 /өнгөрсөн оны мөн үеэс 74 нэгжээр буюу 5,2 хувь өссөн/ гомдол мэдээлэл,  бусад байдлаар 53 /өнгөрсөн оны мөн үеэс 51 нэгжээр буюу 25 дахин өссөн/ гомдол мэдээлэл шийдвэрлэж, 150 буюу 6,8 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

          Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:

- Хүний амь нас хохирсон 23 гомдол мэдээлэл буюу 1,0 хувь

-Хүчингийн 4 гомдол мэдээлэл буюу 0,2 хувь

-                Булаалт, дээрмийн 19 гомдол мэдээлэл буюу 0,8 хувь

-                Жижгээр танхайрсан гомдол мэдээлэл1099 буюу 50.3 хувь

-                Иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг 124 гомдол мэдээлэл буюу 5,7 хувь

-                Залилангийн 8 гомдолмэдээлэл буюу 0,4 хувь

-                Замтээврийн 450 гомдол мэдээлэл буюу 20.5 хувь

-                Хулгайн гомдол мэдээлэл 207 гомдол мэдээлэл буюу 9,5 хувь

-                Байгаль орчны эсрэг гомдол мэдээлэл 13 буюу 0.6 хувь

-                Бусад гомдол мэдээлэл  240  буюу 10.9 хувийг тус тус эзэлж байна.

 Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 178 /өнгөрсөн оны мөн үеэс 13 нэгжээр буюу 7,8 хувиар өссөн/ гомдол мэдээлэл буюу 32,5 хувьэрүүгийнхэрэг үүсгэн, 361 /өнгөрсөн оны мөн үеэс 38 нэгжээр буюу 9,5 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 65,9 хувьэрүүгийнхэрэгүүсгэхээс татгалзах санал гаргасан байх ба 359 буюу 99,4 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 254 буюу 46,3 хувийг  0-5 хоногт шийдвэрлэжээ.

 Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 20 буюу 1,3 хувийг торгуулийн хуудсаар, 1177 буюу 78,8 хувийг шийтгэврээр тус торгож, 152 буюу 10,2 хувийг баривчлах, 132 буюу 8,8 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 1493 буюу 100.0 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

 Энэ хугацаанд  захиргааны  4759 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 565 нэгж буюу 13,5 хувиар өссөн/ илрүүлэн, 138 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 0,7 хувиар буурсан/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 155 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 25 нэгжээр буюу 13,8 хувиар буурсан/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 4466 /өнгөрсөн оны мөн үеэс 591 нэгжээр буюу 15,3 хувиар өссөн/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 30 сая 529,5 мян.төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 1059,6 мян.төг буюу 5,2 хувиар өссөн/ ноогдуулсан байна.

 Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1450 хүнийг саатуулсан нь 523 нэгжээр буюу 26,5 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний  7,2 хувь буюу 104 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгж буюу 5,4 хувиар буурсан/  эмэгтэй хүн,    0,2 хувь буюу 3 нь насанд хүрээгүй хүүхэд /өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгж буюу 75,0 хувиар буурсан/ эзэлж байгаа үзүүлэлттэй байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна