/ / ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСГААС МЭДЭЭЛЖ БАЙНА: ОЛОН ТАЛТ АЖЛУУДЫГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСГААС МЭДЭЭЛЖ БАЙНА: ОЛОН ТАЛТ АЖЛУУДЫГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

"Олон нийт-хөдөлгөөний аюулгүй байдал" сэдэвт телевизийн шууд нэвтрүүлгийг орон нутгийн Мижи ТВ-ээр явуулж иргэдийн сонирхсон асуултанд хариулж Дорнод аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэллээ. Шууд нэвтрүүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батсүх, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Жавхлан, Албан журмын даатгагчдын холбооны Дорнод салбарын захирал Мөнхболд нар оролцсон байна.

Тус тасаг нь "ЗХТХ-ийн 25 дугаар зүйлд заасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт зөвөлгөөнийг Прокурорын газартай хамтран зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна