/ Бидний тухай / ЦГ-ын тасаг албад / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ / ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймагт 1935 онд Цагдан сэргийлэх анги байгууллагдахад бага дарга 1, цагдаа 15 орон тоо батлагдсан нь сэргийлэх хамгаалах албаны эхлэл тавигдсан. Анхны бага даргаар Б.Дугарсүрэн ажиллаж байсан түүхийн эх сурвалж бий.

1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны жилүүдэд цэргийн насны залуучуудыг дайчилж хотын гадна морин эргүүлд гаргах, хот дотор хэв журам сахиулах, саад ухах зэрэг ажлуудыг бага дарга, цагдаа нар ард иргэдээр гүйцэтгүүлж байжээ.

1939 оны 6 дугаар сарын 27-нд Япончууд Баянтүмэн сумыг бөмбөгдөхөд хотын иргэд дүрвэн гарах үед улсын болон хувийн эд хөрөнгийг зөвхөн цагдаа нар л хамгаалж байжээ. Дайны дараа хилийн отрядууд зэвсэгт хүчний анги салбарууд татан буугдсан учир цэргийн байгууллагаас олон дарга нар цагдан сэргийлэх байгууллагад ажиллах болсны нэг нь хилийн цэрэгт алба хааж байсан И.Балам тус ангид хорооны байцаагчаар, дараа нь 1961 онд салаан дарга, ахлах байцаагчаар ажиллаж байжээ..

Сэргийлэн хамгаалах албаны үед дарга 1, ахлагч 1, цагдаа 17, бүгд 19 орон тоотой байж, Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн жижүүрт туслахаар 3 цагдаа, банкны харуулд 3, хорих, мөрдөнгийн жижүүрт 3 алба хаагч ажиллаж, жижүүрээс буусан цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

1960 онд сэргийлэн хамгаалах байцаагч нар ахлах байцаагч зэрэгтэй болж буу зэвсэг, бичгийн машин, олшруулагч тамга тэмдэг, тэсэрч дэлбэрэх материал зэргийг хариуцдаг зөвшөөрлийн системийн албыг гүйцэтгэдэг болжээ.  Сэргийлэн хамгаалах ахлах байцаагчаар х/ч И.Балам, Гэндэн, х/ч Ч.Дугарсүрэн, д/ч Р.Гомбосүрэн, х/ч Д.Цэрэндорж, Сэргийлэх хамгаалах тасгийн даргаар х/ч Ц.Цэрэнпунцаг, х/ч Н.Дагва-очир, х/ч Ч.Өлзийхутаг, а/х С.Даваабат нар ажиллаж  байв.

1993 онд Хэв журмын тасаг болж өргөжин даргаар нь 1993-2000 онд д/х О.Нэргүй, 2000-2005 онд д/х Д.Зоригтбаатар нар, 2005-2019 онд д/х Ц.Одчулуун, 2019-2021 д/х Б.Очирпүрэв, 2021-2022 д/х М.Энхтөр, 2022-2023 х/ч З.Содбаяр томилогдон ажиллаж байна.

  1993 оноос Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагчаар цагдаагийн х/ч Н.Энхболд, х/ч С.Хадбаатар, х/ч Д.Батбаяр, х/ч Л.Сүрэнням, х/ч Б.Очирпүрэв, х/ч Ц.Дайчинхүү нар ажиллаж, 2015-2021 онд х/ч М.Энхболд, 2021-2022 онд х/ч Х.Үүрцайх, 2023 оноос д/ч Раднаабазар ажиллаж байна.

1999-2005 он хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагчаар а/х Ц.Одчулуун,

2005 онд а/х Д.Нандинжаргал, х/ч Б.Ганчлуун, 2005-2016 он хүртэл Олон нийттэй харилцах ахлах байцаагчаар х/ч Д.Ариунсанаа, 2016-2017 онд ОНХАБайцаагчаар а/д Г.Ариунгэрэл, 2017-2018 онд х/ч Б.Батжаргал, 2019-2020 онд д/ч Б.Алтаншагай, 2022 оноос Урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах мэргэжилтэнээр х/ч Г.Болортуяа  ажиллаж байна.

Хүүхдийн ахлах байцаагчаар х/ч Намсрайжав, х/ч С.Хадбаатар д/х Б.Энхбат нар ажиллаж 2003 оноос х/ч Г. Наранцэцэг, хүүхдийн байцаагч х/ч Л.Бямбажав, х/ч Ч.Уранчимэг, х/ч А.Пүрэвхүү нар ажиллаж, 2012 оноос Хүүхдийн ахлах байцаагчаар х/ч Д.Жавзандулам, хүүхдийн байцаагчаар а/х Б.Алтантуяа нар ажиллаж байв.

Эрүүлжүүлэх байрны даргаар х/ч Бямбажав, х/ч Ганбаатар нар ажиллаж 1999-2005 онд хүртэл а/х Д.Ариунсанаа, 2005-2012 онд даргаар х/ч Ч.Уранчимэг, 2012-2013 он хүртэл даргаар а/х Ч.Отгонбаяр, Эрүүлжүүлэх байрны эмчээр а/х Ш.Цэвэлсүрэн, а/хНаранцэцэг, а/х Д.Ариунсанаа, а/х Д.Жавзандулам, а/х М.Ангар, а/д Д.Долгорханд, д/ч Батзориг, энг Ганзориг, 2015 оноос а/х Г.Мөнхтуяа, а/д Д.Дариймаа, д/ч Д.Намуун нар ажиллаж байв. Одоо х/ч Г.Мөнхтуяа, д/ч Лхагвадорж, д/ч Энх-Эрдэнэ нар эмчээр ажиллаж байна. Саатуулах байрны даргаар 2015 оноос х/ч Д.Жавзандулам ажиллаж байв. Одоо а/х Ө.Саранхүү ажиллаж байна.

 Хэсгийн байцаагчаар а/д Жаргалсайхан, а/х Л.Улаан, а/х Б.Түмэнжаргал, а/х Ч.Ганхуяг, а/х Д.Болд, а/х Д.Ганхуяг, д/ч Ц.Одчулуун, д/ч Л.Сүрэнням,  д/ч Ү.Амгаланбат, а/х Х.Амарсайхан, д/ч Ч.Батзориг, а/х Б.Ууганбаатар,  а/х М.Энхболд, а/д Г.Болортуяа, д/ч О.Энхболд, д/ч О.Золбаяр, 2016 оноос а/д Д.Пүрэвбаатар, а/д Б.Гэрэлчулуун, д/ч Т.Мөнхбаатар, д/ч Г.Ганцоож, д/ч Гэрэлбаатар, д/ч Ж.Батбаяр, д/ч Х.Баатартулга, а/д Х.Үүрцайх, д/ч Ө.Саранхүү нар тус тус ажиллаж байлаа. Одоо д/ч Ш.Отгонбаатар, а/д Б.Батбилэг, д/ч Ү.Амгаланбат, д/ч Чинбат нар ажиллаж байна.

Тус тасаг нь 2001 онд Монголын Залуучуудын холбооны нэрэмжит “Цэргийн алдар” алтан медалиар, 2003, 2004, 2008, 2010 онуудад Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын “Хөдөлмөрийн аварга” ,“Оны аварга”, “Албаны аварга”, 2015 онд Цагдаагийн газрын ажил мэргэжлийн "Шилдэг хамт олон", 2016 онд Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын “Хөдөлмөрийн аварга-тасаг"-аар тус тус шалгарч шагнагдсан.

 Нийтийн хэв журам хамгаалах тасаг нь бүтэц орон тоогоороо аймгийн төвд офицер 21, цагдаа 21, хөдөөгийн 13 суманд цагдаа 13, Монгол банкны Дорнод аймаг дахь салбартай хамгаалалтын гэрээ байгуулан 4 алба хаагч ажиллаж байна.

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн бүтцэд Саатуулах байр, Жижүүрийн алба, ГБХХГХТАлба, ОНХАлба харьяалагдан үйл ажилагаагаа явуулж байна.

 Жилд дунджаар Нийгмийн хэв журам зөрчсөн 18000 - 20000 мянган зөрчил илрүүлж 10000-12000 мянган хүнийг эрүүлжүүлж, саатуулан цагдаагийн хяналтанд авч, 500-600 хүнийг Шүүгчийн болон Засаг даргын шийдвэрээр баривчлуулж, 8000 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

Чойбалсан хотын хэмжээнд хоногт иргэд байгууллага аж ахуйн нэгжээс Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд гэмт хэрэг, эрх зүйн шинжтэй дуудлага мэдээлэл 15-25, Саатуулах, баривчлах байрнд өдөрт дундажаар эрүүлжүүлэгдсэн 30-50 хүн, баривчллагдсан 20-40 хүнтэй ажлын ачаалал их ихтэй үүрэг гүйцэтгэдэг.

Улсын хэмжээнд Хэсгийн байцаагч нарын дунд зохион явагдсан “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” аян, Хэсгийн байцаагч- 2012, 2013, 2014  арга хэмжээний хүрээнд тасгаас болон хэсгийн байцаагч нараас хийх ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг ханган, алба хаагч нарыг оролцуулан амжилт үзүүлэн ажилласан.

Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж Ахлагч бүрэлдэхүүний зөвлөл-ийг 5-7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулан гарсан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

 ЦЕГ-ын даргын 2009 оны А/65 тоот тушаалын дагуу Өндөржүүлсэн болон албаны бэлэн байдлыг хангах үед ажиллах төлөвлөгөөг гарган батлуулан, зураглал, хаягийн тодотголыг хийж нийт бие бүрэлдэхүүнийг болон тасаг албадыг хэсэгчилсэн байдлаар албаны бэлэн байдлыг шалгаж ажиллаж байна.

Цагдаагийн газрын даргын 2011 оны 05-р сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” А/14 тоот тушаалаар Авто эргүүлийн ажиллах журам, эргүүлийн чиглэл, хяналтын цэгийг тогтоон мөрдүүлэн  Хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлсэн. Аймгийн орон инутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2011, 2014 онуудад хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг шийдвэрлэн эргүүл шалгалтанд ашиглаж байна.

Цагдаагийн газрын даргын 2010 оны 12-р сарын 25-ны өдрийн 151 тоот “Урьдчилан сэргийлэх обьектийн хяналт зохион байгуулах тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн газрын нийт алба хаагчид өөрсдийн амьдарч буй байр, гудамж, орон сууц, түүний ойролцоох 50 метрийн очим газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд, СӨХ, орцны жижүүр, хэсгийн ахлагч нар, иргэдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлж, тэднээс санал хүсэлт авч, мэдээ, мэдээлэл харилцан солилцож, хамтарч ажиллаж байна.

Цагдаагийн газраас санаачлан 2011 онд архины хамааралтай, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг этгээдүүдийн судалгаа бүртгэлийг нарийвчлан гаргаж, АДӨвчтэй эсэх, албадан эмчилгээнд хамруулахад тэнцэх эсэх дүгнэлт гаргуулан 25 иргэнийг албадан эмчилгээнд хамруулсан.

 “Архигүй амьдрал” аяны хүрээнд хүрээнд гарсан аймгийн Засаг даргын 2014.09.12-ны өдрийн А/397 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “АДӨ оношлогоо, эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, архины хамааралтай, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг этгээдүүдийн судалгаа бүртгэлийг нарийвчлан гаргаж, АДӨвчтэй эсэх, албадан эмчилгээнд хамруулахад тэнцэх эсэх дүгнэлт гаргуулахаар аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтэс, БОЭТөв, Эрүүл мэндийн газартай хамтран 82 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулж оношлуулах ажлыг зохион байгуулж, архины сайн дурын эмчилгээнд 70 гаруй иргэн хамруулсан.

 2012 онд Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабаас зохион байгуулсан Хэсэгчилсэн цагийн байдал- 1, Хэсэгчилсэн цагийн байдал- 2 өгөгдлийн дагуу тус Цагдаагийн газрын Шуурхай штабын удирдлагын бүрэлдэхүүн ажиллах төлөвлөгөө зураглал гарсан ажиллаа.

Жил бүр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшигийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн онцгой байдлын албатай хамтран дадлага, сургуулилтийг зохион байгуулж зарлан мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангах аарга хэмжээг авч ажилласан.

2011 онд Тус Цагдаагийн газрын дарга, Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэн онгоцны буудлын дарга нэрын хамтран баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн анги байгууллагуудыг оролцуулсан танхимын сургалтыг “Чойбалсан” нисэн онгоцны буудал, агаарын хөлгийг тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслээр заналхийлсэн байж болзошгүй үед хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр зохион явууллаа.

2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь НАА ХХК-ны “Цэвэр ус хангамжийн анги” Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 141 ажилтан, алба хаагч нар оролцсон, Дорнод аймаг дахь Олон улсын нисэх онгоцны буудалд 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 03 дугаар сард Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн нийтийн вагонд “Болзошгүй гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх” дадлага сургалтыг Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Зэвсэгт хүчин, Тагнуулын газар, Хилийн цэрэг, Эрүүл мэндийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын 200 гаруй ажилтан алба хаагчдыг хамруулан тус тус зохион байгуллаа..

 2008 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойргийн санал хурааллтай холбогдуулж  2008.07.01-нд Иргэний зориг нам, иргэдээс гаргасан эмх замбараагүй байдлыг цаг тухайд нь таслан зогсоож  гарч болох гэмт хэрэг, зөрчил, учирч болох хор аюулаас урьдчилан сэргийлж ажиллаа.

УИХ-ын сонгуулийн 7-р тойргийн санал хураалтын дүнгийн талаар Иргэний Зориг намаас гаргасан маргааны улмаас 2008.07.01-ны өдрөөс  Хэв журмын тасаг, эрүүгийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүний хүч, хэрэгслээр,  2008.09.25-ны өдрийг хүртэл 85 хоног Сонгуулийн 7-р тойргийн хорооны байрыг 24 цагаар ЭЦТасаг, ХЖТасгийн офицер, цагдаа алба хаагч нарын хүчээр хамгаалалтыг зохион явууллаа.  

      Тус аймагт  2010 онд  зудын гамшиг, удаа дараагийн тал, хээрийн түймэр, малын гоц халдварт Шүлхий өвчин 2010 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл үргэлжлэх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж үүрэг гүйцэтгэсэн.

    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Мал амьтны гоц халдварт Шүлхий өвчний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 246 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 306 тоот захирамж, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”  312 тоот, 2010 оны 09 дүгээр сарын 15 өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 334 тоот захирамжуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаа.

 Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд Улс төрийн нам, эвсэл, үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөнөөс зохион байгуулагдсан 16 удаагийн жагсаал, цуглааны арга хэмжээний хамгаалалт, 1 удаагийн суултын арга хэмжээг албадан тарааж нөхцөл байдлыг хяналтанд авч ажилласан.

 Тусгай бүлгийн үйл ажиллагааны чиглэлээр:

2012, 2013 онуудад Цагдаагийн газрын тусгай бүлгийн хээрийн дадлага, сургалтыг, Зүүн бүсийн цагдаагийн хүрээний тусгай бүлгийн хээрийн дадлага, сургалтыг Зэвсэгт хүчний 327 ангийн хээрийн сургалтын талбай дээр 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 5 хоногийг хугацаатай зохион байгууллаа.

      Тусгай бүлгийн алба хаагчдад сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Галт зэвсэгтэй харьцах”, “Гэмт этгээдийг баривчлах, аюулгүй болгох ажиллагаа”, “Буудлагын дадлага сургалт”, “Мэргэн буудагчийн буудлагын сургалт”, “Өндрийн буулт”, “Зэвсэггүйгээр тулалдах, мэх хэрэглэх”, “Өнгөлөн далдлах арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулав.

Сургалтын хаалтын ажиллагааг тус аймгийн Тусгаар тогтнолын талбай дээр жил бүр зохион байгуулж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, хэлтсийн тусгай бүлгийн алба хаагчид тактикийн болон гардан тулалдааны үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, аймгийн удирдлагаууд болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага, иргэдийг оролцуулсан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Монгол улсын Их хурлаас баталсан “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөр /2003-2012 онд/, Засгийн газраас баталсан ”Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” /2005-2006/, “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр /2011-2016 онд/, “ГХУСэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр” /2012-2016 онд/ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн, тусгай, хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг аймаг сумдын хэмжээнд зохион байгуулах ажлуудыг орон нутгийн төр захиргааны болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хүч оролцоотойгоор хамтран зохион байгуулж ажиллаж байна.

Цагдаагийн газрын нийт алба хаагчдад аймгийн бүх байгууллага аж ахуйн нэгжүүдийг хувиарлан хариуцуулж, сар бүр хариуцсан байгууллага аж ахуйн нэгжүүд дээрээ тайлан мэдээлэл хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь туслан зааварчлах ажлыг нэгтгэн зохион байгуулан ажиллаж байна.

2011-2014 онд хөдөө сумдын иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг авах, сумдын ГХУСАЗСЗөвлөлийн ажлыг үзэж шалган зааварчлах чиглэлээр ажлын хэсэг гарган сумдад ажиллах талаар саналыг аймгийн Засаг даргад болон Хууль хяналтын байгууллагуудын дарга нарт хүргүүлж, сумдыг хувиарлан, ажлын удирдамж, чиглэл, санал, асуулгын хуудсыг боловсруулж тус тус хүргүүлснээр хууль хяналтын байгууллагуудын /Цагдаагийн газар, Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба/ хамтарсан ажлын хэсэг хөдөөгийн бүх сумдад ажиллан хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд танилцуулах чиглэлээр тайлан мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулсан.

Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Гэр бүлийн хөгжил дэвшил” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан“Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн анхдугаар чуулганд цагдаагийн газрын 10 алба хаагчдын гэр бүлийг болон архидалт хүчирхийлэлтэй 20 өрхийг сонгож оролцуулан, чуулганы хүрээнд сонгогдсон 100 өрхийн гишүүдэд “Гэр бүлийн хөгжил дэвшил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цагдаагийн газрын оролцоо сэдвээр сургалт мэдээлэл хийж, цагдаагийн газраас сонгосон 20 өрхийг чуулганы болон сургалтын арга хэмжээнд бүрэн хамруулан хяналт тавьж ажиллаа.

 Монгол банкны хамгаалалтын талаар:

Тус Цагдаагийн газраас Монгол банкны Дорнод аймаг дахь салбартай 2015 оны хамгаалалтын гэрээг байгуулан 4 алба хаагчаар обьектийн хамгаалалтыг зохион байгуулан гэрээний биелэлтийг улирал бүрээр тооцон дүгнэж анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.

Тус Монгол банкны Дорнод аймаг дахь салбараас алба хаагч нарын ажиллах өрөөг тохижуулж, обьектыг телекамерын хяналтанд бүрэн авч, дохиоллыг Цагдаагийн газрын 102 утсанд холбож, үүргийн гар станцаар хангаж хамтран ажиллаж байна.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

Тус Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгаас 2011 онд Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн 24 цагийн үйл ажиллагаатай “Хэв журам сахиулах хэсгийн байр”-ыг   6.5 х 5.5 хэмжээтэй  палка модоор барьж гадна талаас нь тоосгон хана, дотор талд давхар хана өрж таазыг дотор талаас нь давхар дүүжин таазаар, шалыг пилтагаар хийж Хэсгийн байцаагч, цагдаа, галлагааны өрөөний зохион байгуулалтаар, Цагдаагийн газрын “Б” байрны хашаан дотор “Сүүдрэвч” модоор барьж дээврийг төмөрлөн гэрлэн чимэглэл хийж барьж ажиглалтанд оруулав.

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан жагсаалын талбайг шинээр байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөө, аймгийн нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаж хэрэгжүүлсэн орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтанд оруулсан Цагдаагийн хэсгийн байр /кобан/ болон цаашид засвар хийх шаардлагатай барилга байгууламж, одоо ашиглагдаж байгаа автомашин техник тусгай хэрэгслийн тооцоо судалгааг гаргаж төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж, Хэрлэн сумын 10-р багт Цагдаагийн хэсгийг /кобан/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 2011, 2014 онуудад хөдлөгөөнт эргүүлийн 3 авто машиныг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтанд тусгуулан авч одоо үйл ажиллагаандаа 3 хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг ашиглаж байна.

Жижүүрийн шуурхай албаны өрөө, олон нийттэй харилцах танхимын зохион байгуулалтыг өөрчилж засвар үйлчилгээ хийж тохижуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Angelica:
64.23.139.214
We would like to thank you all over again for the beautiful ideas you gave Janet when preparing her post-graduate research in addition to, most importantly, regarding providing many of the ideas within a blog post. Provided we had been aware of your website a year ago, we would have been rescued from the nonessential measures we were selecting. Thanks to you. adults toys
2024-01-06 01:53:10
Эрэн сурвалжилж байна