/ Шилэн данс / Санхүүгийн мэдээлэл / САНХҮҮ АЖ АХУЙН АЛБАНЫ 2014 ОНЫ ТАЙЛАН

САНХҮҮ АЖ АХУЙН АЛБАНЫ 2014 ОНЫ ТАЙЛАН

  1. 1.    Санхүү бүртгэлийн талаар:

Төсвийн тухай хууль хэрэгжиж  эхэлсэнтэй холбогдуулан  санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах  тухай ЦЕГ-ын даргын 07 тоот албан даалгаврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа  мөрдөн  ажиллаж  сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг  тооцон судалж төсөвлөгдөөгүй өр авлага үүсгэхгүй байх талаар анхаарч,  МУ-ын Их хурлын 2014 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 99, 147 дугаар тогтоол, ЦЕГ-ын даргын 2014 оны 364 дүгээр тушаалын дагуу төсвийг хэмнэж батлагдсан төсвийг хэтрүүлэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байна. Санхүүгийн ил тод байдлын хүрээнд алба хаагч нарт 7 хоног бүр хийсэн ажил, гарсан зардлын мэдээг танилцуулан ажиллаж байна. Байгууллагын цахим хуудас болон Санхүүгийн мэдээллийн самбарт төсвийн талаар мэдээг сар бүр мэдээллэн ажилладаг.

Цагдаагийн газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаа аймгийн Аудитын газраас шалгаж  “ЗӨРЧИЛГҮЙ”  санал  дүгнэлттэй гарсан.

2014 онд тус Цагдаагийн газар нь 1,911,6 мянган төгрөгийн эх үүсвэртэй ажиллан, батлагдсан төсвийн сарын хуваарийн дагуу зарцуулан ажиллаж байна.

Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар тутам хугацаанд нь төлж, өр авлаггүй цахимаар хүргүүлж ажилласан.

Тайлант онд  137,766,3  мянган төгрөгийн торгуулийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Àëáà õààã÷ íàðààñ ñàð á¿ð ¿íýò öààñíû òîîöîîã õèéæ õýâøñýíýýð õàÿæ ¿ðýãä¿¿ëäýã,  òîðãóóëèéí ìºíãèéã ãàð äýýðýý óäààí õóãàöààãààð áàéëãàäàã  çýðýã çºð÷èë äóòàãäàë òàñëàí çîãñîîãäсон. Үнэт цаас болон галт зэвсгийн гэрчилгээний тооцоог  алба хаагчидтай тогтмол хийж тайланг  сар бүр гаргаж ЦЕГ-ын САТГ-ын дотоод сүлжээгээр явуулсан.

Ñóìäûí õýñãèéí òºëººëºã÷, öàãäàà íàðûí àæèëëàõ áîëîëöîî íºõöëèéã õàíãàõ ÷èãëýëýýð øààðäàãäàõ зардлыг  тооцон  хуваарилаж  төсвөөс гэрэл цахилгаан,түлш халаалт,тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, томилолт, урсгал засвар зэрэг зардлуудад нийт 32172,8  мянган төгрөгийг олгоод байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 165 дугаар тушаал, Засгийн газрын 2014 оны 332-р тогтоолоор  цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын  албан тушаалын цалингийн нэмэгдэл,албан тушаалын цалингийн сүлжээгээр тус бүр  шинэчлэн 5,10 дугаар саруудад  олгосон. Тус цагдаагийн газрын алба хаагчдын цалингийн нэмэгдлийг сар бүр тооцон гаргаж, цалин хөлсийг хугацаанд нь бодож олгосон.

 Тус  онд  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох  журам, зааврын дагуу зохион байгуулж óëñûí áîëîí îðîí íóòãèéí òºñâèéí õºðºí㺠îðóóëàëòààð íèéò  217,7 ñàÿ òºãðºãèéí бараа, ажил, үйлчилгээ худалдан àâ÷ ã¿éöýòãýí àøèãëàëòàíä îðóóëààä áàéíà. Үүнд хөдөлгөөн эргүүлийн тусгай тоноглолтой 3 ширхэг автомашин 73.5  сая төгрөг, Хэрлэн сумын 10 багт цагдаагийн кабон 78,2 сая төгрөг, “Хүүхэд замын хөдөлгөөн сургалтын талбай” 66,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Үндсэн хөрөнгө актлаж данснаас хасах тухай Аймгийн ОНӨАлбаны 2014 оны 14 дүгээр тус цагдаагийн газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй гүйлт норм дууссан, элэгдэлээрээ анхны үнээ нөхсөн 01-03доа, 01-05доа, 01-04доа улсын дугаартай УАЗ автомашинууд, мөн 2014 оны 51 дүгээр тогтоолоор 01-11доа, 01-12доа, 01-13доа улсын дугаартай аксент маркын автомашинуудыг данс бүртгэлээс хасав.

ЦЕГ-ын даргын 2014 оны 03 сарын 26 өдрийн 196 дугаар тушаалаар Автобаазын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1994 онд үйлдвэрлэгдсэн “Тоёото ланд крузер -80” маркын 25 сая төгрөгийн үнэтэй автомашин, Замын цагдаагийн газраас 2014 оны 02 сарын 28 өдөр Автомашины камер-4ш, драйгер-1ш, драйгер хэвлэгч-1 ш  4,994.4 мянган төгрөг хөрөнгө, ЦЕГ-ын хөрөнгө оруулалтаар УАЗ-2206 маркын 29.5 сая төгрөгийн автомашиныг балансаас баланст шилжүүлэн авсан.

Төсвийн урамшууллаар индэр, проектор, проекторын дэлгэц, принтер  нийт  2,200.3 мянган төгрөг үндсэн хөрөнгийг худалдан авсан.

Цагаан сарын баяраар цагдаагийн газрын 89-н ахмадуудад хүндэтгэл үзүүлж 890.0 төгрөг, эх үрсийн баяраар алба хаагчдын 0-6 насны 138 хүүхдүүдэд 690.0 төгрөгийн гарын бэлэг гардуулаж тэмцээн зохион байгуулан ажилласан. 

Цагдаагийн газраас зохион байгуулж явуулсан Зүүн бүсийн МХГХТэмцэх зөвөлгөөн, Зүүн бүсийн тусгай бүлийн бэлтгэл сургалт, Онц хүнд гэмт хэргийг илрүүлэх мөрдөн байцаагч нарын зөвөлгөөн, Эрүүл мэнд явган аялал арга хэмжээ, ОХУ-д зохиогдсон тэмцээн, Аймгийн аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн гэх зэрэг арга хэмжээний ажлыг зохион байгуулаж ажилласан

Зарим хүрэлцэхгүй байгаа хоол, урсгал засвар, шатахууны зардлын тооцоог гаргаж ЦЕГ-т албан бичигээр хүргүүлж зөвшөөрөл авч 2014.12 сарын эхээр зардлын бүлэг хооронд гүйлгэн өр авлагыг барагдуулж ажилласан.

  2014 оны оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан балансыг Сангийн яамны сайтын э-тайлан хэсэгт шивэж оруулсан.

Сангийн сайдын 2012 оны  238 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн урамшуулал олгох хувь хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах тайлагнах, НББ тусгах, хяналт тавих журам”-ын дагуу тус Цагдаагийн газарт төсвийн урамшуулал 18,775.8 мянган төгрөг ирсэнийг зөвлөлийн хурлаар хэлэлцэн  зарцуулалтыг шийдвэрлэсэн. Үүнд: ЦЕГ-ын даргын 2013 оны 649 тоот тушаал,газрын даргын а/56 тоот тушаалын дагуу ахмадын сан бүрдүүлэлтэнд хэмнэлтийн 3 хувь буюу 563.3 мянган төгрөг, Хурлын заалны засвар үйлчилгээ, дээврийн засварт 15,000.0 мянган төгрөг, хөрөнгө авахад 3,212.5 мянган төгрөгийг шийдвэрлэсэн.

Аймгийн баяр наадмын хамгаалалтын хоол, шатахууны зардалд өгсөн 7,705,6 мянган төгрөгийн зарцуулалтын тайланг гаргаж ЗДТГ-т хүргүүлсэн. Баяр наадмын зогсоолын зөвшөөрлын нийт орлого 6,921,0 мянган төгрөгнөөс наадмын хамгаалалтанд 4,901.7 мянган төгрөг зарцуулж үлдэгдэл 2,019,300 төгрөгийг ЗДТГ-ын дансанд тушаан тайланг хүргүүлсэн.

Цагдаагийн газрын 2012-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд ЦЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Саранчимэг, д/х Болормаа нар 2014.02.26-2014.03.07 өдрүүдэд баримтын шалгалтыг  хийж 4,047,622 төгрөгийн төлбөр,  3,316,386 төгрөгийн зөрчилийн акт тависаныг арилгаж 93,6 хувьтай биелэлтийг гаргаж хүргүүлэн ажилласан.

  1. 2.    Барилга, засварын ажлын талаар

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 10-р багт баригдах Цагдаагийн хэсгийн байр “КАБОН”-ны барилгын ажлын тендэр зарлаж тус аймгийн “ДОЦ” ХХК /78,200.0 төгрөг/ шалгарч гэрээ байгуулан гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Хэрлэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газрын гадна “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүүхдийн сургалтын талбай” байгуулах 66.0 сая төгрөгийн нээлттэй тендэрт “Хан шонуу” ххк шалгарч 61.4 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгэж ажлыг хүлээлгэн өгсөн.

Цагдаагийн газрын конторын “А, Б” байрны хэвийн үйл ажиллагааг хангаж шаардлагатай засварыг тогтмол хийж ажиллаж байна. Номын сангийн өрөөний засвар, номын сангийн тавиур тохижилтын ажлыг хийж алба хаагчдыг чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх орчиныг бүрдүүлсэн. Цагдаагийн газрын А конторын байрны дулааны шугамыг шилжүүлэхтэй холбоотой зардал, “Б” конторын байрны цахилгааны шугамыг шинэчлэх мөн эрүүлжүүлэх байрны өргөтгөлийн ажлын төсвийг шийдвэрлүүлэхээр 2015 оны төсөвт тусгасан.

Засаг даргын нөөцийн хөрөнгөөр цагдаагийн газрын “А” байрны гадна хашааг “ХЭРЛЭН-АНУНГОО” ххк-тай шууд гэрээ байгуулан ажлыг зохион байгуулан . 10.0 сая төгрөгөөр шинэчилэн барин,саатуулах байр ,102 , коридорт нэмэлт хяналтын камер 5,0 сая төгрөгөөр суурилуулсан.

2013 оны төсвийн урамшууллаас номын сангийн өрөө шинээр бий болгон номын сангийн тавиур хийлгэн засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж алба хаагчдыг чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх орчиныг бүрдүүлсэн.Алба хаагчдын хурлын танхимыг засварыг 15,0 сая төгрөгөөр иж бүрэн  засч тохижуулсан.

 3.    Аж ахуйн ажлын талаар

Цагдаагийн газрын хашаан доторх 60 ширхэг модыг тайрч богиносгон засварлаж, хашаандаа  доторх талбайг хагалж тасаг албадуудад хувиарлан хүнсний ногоо тариалан тасгууд хураан авч өөрсдийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Ногооны хүлэмжинд нарийн хүнсний ногоог тариалан алба хаагчдад олгосон.

Цагдаагийн шинэ дүрэмт хувцасны хангалтыг 3 удаа хийж алба хаагч нарын цусны бүлэг, нэр, хувцасны хэмжээг гаргаж зарим зөрчилтэй алба хаагчдын зөрчилийг арилгуулан ажилласан.

Албанаас халагдсан, чөлөөлөгдсөн алба хаагчтай цагдаагийн дүрэмт хувцасны тооцоог цаг хугацаанд нь барагдуулж ЦЕГ-ын САТГ-ын хангамж үйлчилгээний тасагтай тооцоо нийлж ажилласан. Алба хаагчдын хадгаламжийг байгуулснаар тайлант жилүүдэд алба хаагчдын дүрэмт  хувцасны төлбөр тооцоогүй ажиллаж байна.

            А байрны хашааны ард усны үерийн шуудууг ухаж, усны далан босгож гадна цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. ЦЕГ-ын холбооны хэлтэстэй хамтран байгуулагын дотоод сүлжээг шинээр татаж холбоо мэдээллийн  аюулгүй байдлын нууцлалыг хийж ажилласан.

Туслах аж ахуйн ямаа самнах ажлыг зохион явуулж 62 ямаанаас 12.5 кг ноолуур самнаж зах зээлийн ханшаар борлуулан 1,122.2 төгрөгийг төсөвт тушаасан. 80 хурга, 34 ишиг, 4 унага, 3 тугал нийт 121 төл бойжуулсан.

Àæèëëàãñàäûí íèéãìèéí àñóóäëûã  øèéäâýðëýõ õ¿ðýýíä òóñëàõ àæ àõóéãààñ  áóöàëòã¿é òóñëàìæààð õîíü îëãîæ, îíä îðîõ ÷àäâàðã¿é çààç ìàëûã алба хаагчдын өвлийн идэшний хэрэгцээ болон àæèë÷äûí öàéíû ãàçаðт îëãîсон. Тайлант хугацаанд албаны хэрэгцээнд 39 хонь, 10 ямаа,1 баяруу,2 адуу, малчины цалинд 24 төлөг зарлагадсан

Шуурхай албаны бэлэн байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэлд байгууллагын зүгээс үзлэг шалгалт тогтмол хийлгэж шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангаж ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг гарч алба хаагчдын өрөө тасалгаа, хэсгийн байр, туслах аж ахуйн хадлан тэжээл, тээврийн хэрэгслийн байдлыг шалган бэлтгэл ажлыг хангуулсан.

Ахмадын баярын арга хэмжээг зохион байгуулаж 60 ахмад ажилтаныг хүлээн авсан.

4. Бусад ажлын талаар

 Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд албан хүсэлт гаргаж Цагдаагийн алба 160 албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулан ажилласан.

 

 ТАЙЛАН БИЧСЭН:

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА                            А.СОЛОНГО

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна